|
Видео

Шинэ мэдээ

Ардын жүжигчид, Гавьяатууд төрлөө


   Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, соёл, урлагийн салбарын зарим хүмүүст Монгол Улсын Ардын болон Гавьяат цол, тэмдгийг хүртээлээ.

Монгол Улсын Ардын жүжигчид төрөв

  Монгол Улсын Ардын жүжигчин цолоор Монгол бүжгийн уламжлалт дэг сургалтыг бий болгох, бүжиг судлалыг хөгжүүлэх, бүжгийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд өндөр хувь нэмэр оруулсан Соёл урлагийн их сургуулийн зөвлөх профессор Дунжаагийн Нанжид, Дэлхийн болон үндэсний дуурь, балет, симфони урлагийг хөгжүүлэх, дэлгэрүүлэх, удирдаачийн дэг жаягийг төлөвшүүлэн бий болгох, залуу уран бүтээлчдийг сурган хүмүүжүүлэх, Монголын хөгжмийн урлагийг гадаад орнуудад сурталчилан таниулахад оруулсан хувь нэмрийг үнэлж, Үндэсний дуурь бүжгийн эрдмийн театрын удирдаач Жагваралийн Бүрэнбэхэд нар тус тус хүртэв.

Монгол Улсын Гавьяат жүжигчид төрөв

   Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, хөгжмийн зохиолч, чөлөөт уран бүтээлч Дуламсүрэнгийн Бэхбат, Яруу найрагч Намсрайн Лутбаяр нар хүртсэн бол, Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор "Сити” дээд сургуулийн багш, жүжигчин, найруулагч Цэгмидийн Төмөрхуяг, "Ая дан” студийн дэргэдэх Мөр хамтлагийн дуучин, ая зохиогч Мягмарын Бямбажав нар тус тус хүртэв.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.