Батлан хамгаалах яамны дэргэд Дэд зөвлөл байгуулагдаж, анхны хуралдаанаа хийлээ

425

Батлан хамгаалах яамны дэргэд Дэд зөвлөл байгуулагдаж, анхны хуралдаанаа хийлээМонгол улсын Батлан хамгаалахын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/23 дугаар тушаалаар Батлан хамгаалах яамны дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үүрэг бүхий орон тооны бус Дэд зөвлөл байгуулагдлаа. Дэд зөвлөлийн бүрэлдэхүүн нь 8 хүнтэй:

Дэд зөвлөлийн дарга: БХЯ-ны ТНБ-ийн дарга, бригадын генерал Х.Батбилэг

Гишүүд: БХЯ-ны ТЗУГ-ын 3 мэргэжилтэн,

СБТГ-ын 1 мэргэжилтэн,

ХНХЯ-ны ХАХГ-ын 1 мэргэжилтэн,

ХНХЯ-ны харьяа Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн БХНОХ-ийн 1 мэргэжилтэн,

Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны Нийслэлийн Чингэлтэй дүүргийн салбар зөвлөлийн дарга Э.Алтантуяа нар ажиллахаар батлагдлаа.

 

Мөн дэд зөвлөлийн анхдугаар хуралдаан 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр болж доорх асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

 

1. "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үүрэг бүхий орон тооны бус дэд зөвлөл”-ийг байгуулсан Батлан хамгаалахын сайдын тушаалтай танилцсан;

2. Батлан хамгаалах салбарын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн зорилтуудыг хэлэлцэж, төлөвлөгөөг батлуулахаар шийдвэрлэлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>