Томуу намдах болоогүй байна

113
 
 Томуу намдах болоогүй байна

Синьхуа агентлагийн мэдээ: 13-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нийтэлсэн мэдэгдэлд: дэлхийн бөмбөрцгийн умард хагасын дулаан бүсэд халдварт томуу газар авч байна. Үүнээс сэргийлэхийн тулд вакцин тариулах нь хамгийн сайн арга юм гэжээ.

ДЭМБ: Улирлын чанартай халдварт томуу дэгдэж буй орнуудын мэдээллээс үзвэл өвчилсөн хүний тоо өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад ерөнхийдөө адил түвшинд байгаа ба цөөн хэдэн улс оронд нэмэгдсэн байна. Гэвч зарим улс орны эмнэлэгт хэвтэх, хүнд өвчтөний тасагт эмчлүүлсэн хүмүүсийн тоо өнгөрсөн жилүүдийнхээс илүү байна гэжээ.


Тоо баримтаас үзвэл Хятадын умард нутагт томууны вирусын халдварын тоо буурах хандлагатай байгаа ч өмнөд нутагт халдвар авсан хүний тоо нэмэгдсээр байна. Умард Америк тивд томуунаас болж эмчлүүлж буй хүний тоо нэмэгдсээр байгаа ба Европын орнууд, тэр дундаа умард болон баруун өмнөд хэсэгт томуу газар авсаар байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.