Цагаан сарын 8 зөвлөмж

81
 Цагаан сарын 8 зөвлөмж
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс ард иргэдэд зөвлөж байна.
1. Цагаан сараар тохой өргөн золгохыг эрхэмлээрэй. Учир ханиад томуу нь амьсгалын замаар түргэн халдварлах магадлал өндөр байдаг.
2. Согтууруулах ундаа хэрэглэсэн үед автомашин жолоодохгүй байна уу. Суудлын бүсээ зүүж, хурдаа тохируулан бие биенээ хүндэтгэж яваарай 
3. Хоол идэхийн өмнө гараа сайтар угааж, спиртэн суурьтай гар ариутгагчийг түлхүү хэрэглээрэй.
4. Зууш, салат бэлтгэхийн өмнө гараа сайтар угаах, махны гамбанз модон дээрээ зууш, салат бэлтгэхээс зайлсхийх,
5. Тасалгааны хэмд ходоод гэдэсний хямрал, хоолны хордлого үүсгэдэг 1 ширхэг бичил биетэн 20 минут тутамд 2 болж хуваагддаг байна. Тэгвэл энэ нь 4 цагт 4096 ширхэг, 8 цагт 17 сая, 12 цагт 68 тэрбум болж үржинэ гэсэн үг. Иймээс салат, зууш, хоолыг бэлэн болгосноос хойш тасалгааны хэмд 2 цагаас илүү хугацаанд хадгалахаас зайлсхийж, заавал хөргөгчинд хадгалаарай. 
6. Даралт ихсэхээс сэргийлээрэй. Хэрвээ тогтмол эм уудаг бол эмээ цагт нь ууж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс татгалзана уу. 
7. Ханиаж, найтаахдаа нэг удаагийн салфетка хэрэглэх, эсвэл шууны дотор тал руу ханиаж хэвшээрэй.
8. Урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдийн хамар, хоолой, залгиурыг сода, царвангийн уусмалаар зайлаарай. 
Иргэн та энэхүү зөвлөмжийг хэвшүүлж, цагаан сарын баяраар эрүүл саруул, сайхан шинэлээрэй. 
 
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.