ХХl зууны манлай хүлэг

954

ХХl зууны манлай хүлэг

 

ХХ зуунд Үндэсний их баяр наадмын чимэг болж, төрийн наадамдаа олон удаа тоосоо өргөсөн олон сайхан хүлэг бий.  Тод манлай уяач  Д.Даваахүүгийн "Өндөр зул” хонгор азарга, Алдарт уяач Х.Сүрэнхорын хээр азарга гээд нэрлэж болно.  Тэгвэл ХХl зуунд төрт ёсны их баяр наадамд айраг түрүү хүртэж,  Монгол түмний бахдал болсон адуун сүргийн манлай азаргануудын эрэмбээр нэгт жагсах хүлэг бол улсын наадамдаа зургаан жил түрүү магнайд хурдалсан Өвөрхангай аймгийн Хайрандулаан сумын уугуул Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны уяж сойдог Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул ААУ,УИХ-н гишүүн Б.Наранхүүгийн "Амгалан төрийн ажнай шарга” билээ. Ажнай шарга нь тойруулга угшилтай Тогоруу халтар азарганы төл гэдэг . Эх нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул олноо Уртын Дамдинсүрэн гэж алдаршсан хүний унаган гүү гэж олон түмэн хуучилж ярьдаг билээ. Ажнай шарга азарга шүдлэн насандаа төрийн наадамд анхны түрүү хүртэж байхад, түүний ах  шарга нь соёолон насанд төрийн наадамд түрүүлж байсан билээ.  Тухайн наадамд ах шарга азарга нь хадуурч, давхиад алдарт толгойг тойрон, эргэж замдаа орохдоо 30 гаруй хурдан хүлгийн  ард орсон ч  түрүүлж байсан нь түүх тодоос тод бичигджээ.  Дүү  шарга азарга нь "Тамирын хурд-2000” түрүү,Улсын их баяр наадам  2000,2002,2004,2007,2008,2009 оны түрүү магнай,”Өвгөн ноён  2000” наадмын айргийн гурав, "Шувуун саарал хурд”-ын 2001  оны түрүү,Улсын их баяр наадам  2001 айргийн дөрөв, Дундговь аймгийн 60 жилийн ой  2002 түрүү,Улсын их баяр наадам  2003 айргийн дөрөв,Их хурд-III  2004 түрүү,Улсын их баяр наадам  2004  түрүү,Алтан Овооны Төрийн их тахилга  2004  түрүү,,”Их хурд-IV”  2007  аман хүзүүд тус тус хурдалсан XХl зууны тодорсон хурдан хүлэг билээ.


А.ЦЭРЭНДОРЖ /ЗУУНЫ МЭДЭЭ/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>