МЕЛБУРН ХОТОД УЛААНБААТАРЫН УТААНЫ ГАМШГИЙГ ҮЗҮҮЛСЭН ХАНЫН ЗУРАГ БИЙ БОЛЖЭЭ

293

Австралийн Мелбурн хотын гудамжинд Улаанбаатарын утааны гамшгийг харуулсан ханын зураг бий болсон талаар www.abc.com сайтад мэдээлжээ. Уг сайтад бичсэнээр Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл Улаанбаатар хотод зарим үедээ -45 градус хүрч хүйтэрдэг. Тиймээс дэлхийн хамгийн их бохирдолтой хотуудын тоонд ордог юм.

Энэ бүтээлийг 1999 онд Монголоос Австралид шилжин ирсэн "Heesco” гэгддэг Х.Хоснаран гэх залуу бүтээсэн байна. "Тэрээр Breathe Mongolia” сайн дурын байгууллагад ажиллаж, Улаанбаатарын агаарын бохирдолд санаа зовж явдаг нэгэн аж. Х.Хоснаран төрөлх нийслэлийнхээ утааны гамшгийг харуулсан гэрэл зургийг зурагчдаар авхуулснаа ашиглан энэхүү ханын зургийг бүтээжээ. Дараа нь зураг зурах үйл явцаа харуулсан видеог гаргасан байна. Энэ бүхэн нь Улаанбаатарын утааны гамшигт хүмүүсийн анхаарлыг хандуулах гэсэн түүний тэмцэл ажээ.


Тэрбээр "Монгол улсад утааны асуудлыг шийдэх урт хугацааны шийдэл хэрэгтэй байна. Миний бүтээл уг асуудалд хүмүүсийн анхаарлыг хандуулаасай гэж би хүсэж байна. Бид ямар нэгэн юм хийж, ярихгүй бол агаарын бохирдолын хор уршгийн талаар мэдэхгүй байна. Анхааралдаа авах цаг болжээ” гэж Австралийн хэвлэлд ярьжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.