Бритни Спирс балетчин болов

108

Бритни Спирс балетчин боловДуучин Бритни Спирс фитнес хийхээ хэзээ ч мартдаггүй. Тэрээр биеийн тамирын танхимд хийсэн уйгагүй дасгал сургуулилтынхаа ачаар биеийн галбираа урьдын сайхан хэвэнд оруулж шүтэн бишрэгчдээ гайхшруулсан билээ. Мөн Бритни бүсгүй хоолны дэглэмийг чандлан барьдаг юм. 

Өөрийн бичил блог дээр Спирс бүсгүй гэртээ хийж буй дасгалуудынхаа бичлэгүүдийг тавьж гуалиг биеэрээ гайхуулдаг нэгэн. Гэхдээ энэ бүхэн түүнд хангалттай санагдаагүй учраас Бритни балетаар хичээллэхээр шийджээ. Инстаграм дахь өөрийн хуудсан дээр Бритни Спирс балетаар хичээллэж буй дүрс бичлэгээ байршуулжээ. 

Өдгөө дуучин бүсгүй 24 настай бүжигчин Сэм Аскаритай үерхэж байгаа билээ. Тэдний харилцаа нэлээн гүнзгийрсэн тул хуримаа хийх бололтой. 

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.