Тогтвортой хөгжлийн зорилго 8 ба ирээдүйн хөдөлмөр эрхлэлтийг дэлгэрүүлж ойлгох нь
Тогтвортой хөгжлийн зорилго
"Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөр"-ийг 2012 онд Рио Де Жанейро хотод зохиогдсон Нэгдсэн Үндэсний Байгууллага (НҮБ)-ын "Тогтвортой хөгжил" бага хурлын үеэр анх санаачилсан. Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ) нь 2015 онд хэрэгжилтийн хугацаа нь дуусгавар болсон "Мянганы хөгжлийн зорилго"-ын үргэлжлэл бөгөөд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэлснээр "... илүү сайхан дэлхий ертөнцийг бүтээх нийтлэг, харилцан уялдаатай, шинэчлэлийн алсын хараа...", хөгжлийн хөтөлбөр юм.