О.Дөлгөөн: Өөгүй толигор царайг ГОЁ сэвхтэй арьсыг МУУХАЙ гэж хэн баталсан юм

110

Жүжигчин О.Дөлгөөн гэр бүлийн хамт хилийн чанадад амьдарч байгаа билээ. Тэрээр Америкийн Калифорни мужийн Сан Франциско хотод "Academy of Art University” их сургуульд урлагийн чиглэлээр суралцаж байгаа юм. О.Дөлгөөн фэйсбүүк болон инстаграмм хуудсыг идэвхтэй ашигладаг нэгэн. Арьс арчилгаа, гоо сайхны зөвлөгөөг уйгагүй хүргэдэг тэрээр инстаграмм хуудсандаа будаггүй зургаа оруулж ийм тайлбар бичжээ. 


"Энэ миний ямар ч будаггүй эффект  ашиглаагүй, өөрийн минь арьсны харагдаж байгаа байдал. Яагаад ийм пост оруулж байна вэ гэвэл Фэйсбүүк болон инстаграммаар ирсэн мессежнүүдээсээ уншилгүй үлдээсэн мессэжүүдээ саяхан бүгдийг нь уншлаа. Тэгсэн ихэнх нь би ёстой муухай сэвхтэй, миний арьс ёстой муухай өөтэй, яаж арилгах уу, яаж өөгүй толигор болох уу, сэвхтэй болохоор ичээд зузаан будахгүй л бол хүний нүүр харж чаддаггүй, та яаж сэвхээ арилгасан бэ гэдэг асуултууд маш их иржээ. Би ч бас саяхныг хүртэл сэвхнээсээ ичиж, будаггүй л бол дэлгүүр ч гардаггүй байлаа. Гэвч би өөрийгөө өөлж харах тусам арьс маань өдөр ирэх тусам муухай санагддаг болдог. Хуулаад авчих юмсан ч гэж боддог байсан. Гэхдээ нэг зүйлийг ухаарсан. Чи өөрөө өөрийгөө байгаагаар нь хайрлаж хүндлэхгүй юм бол өөр хэн чамайг хайрлаж хүндлэх юм бэ! Ер нь тэгээд өөгүй толигор царайг гоё, сэвхтэй арьс муухай гээд хэн баталсан юм бэ??? Үнэхээр л батга өрөвсөл гараагүй бол энэ чинь хүний л байдаг л арьс шүү дээ. /хэрвээ гарсан бол эмчилж эдгээх арга хэмжээг авах нь зүйтэй/ Эндэхийн хүмүүс бол харин ч бүр сэвх шивүүлээд байдаг юм билээ. Энд ирснээсээ хойш ихэнхдээ ингээд л нарны тос түрхээд л явж байдаг болсон. Тэгэхээр юу гэж хэлэх гэсэн бэ гэвэл хөөрхөн охид бүсгүйчүүд минь өөрийгөө байгаагаар нь хайрла. Та бол бурхны давтагдашгүй бүтээл юм шүү. Харин арьсандаа тохирсон зөв бүтээгдэхүүн хэрэглэж эрүүл чийглэг байлгахаа битгий мартаарай."



 

 

 

Бэлтгэсэн:А.Уян

Эх сурвалж:Factnews.mn


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.