Олон улсын тэшүүрийн холбоо тамирчдад эрх тэгш хандахыг хүсэв

719
 
 Олон улсын тэшүүрийн холбоо тамирчдад эрх тэгш хандахыг хүсэв

20-нд, Пёнчаны өвлийн олимпын богино зайн тэшүүрийн тэмцээн өндөрлөх үеэр Синьхуа агентлагийн сурвалжлагч энэ удаагийн өвлийн олимпын богино зайн тэшүүрийн тэмцээний байдлын талаар Хятадын тэшүүрийн багийн ахлагч Ян Жань-Юйг сурвалжилсан юм.
Ян Жань-Юй: Олимпын богино зайн тэшүүрийн тэмцээн эхэлснээс хойш, бусад улс орон, бүс нутгийн тамирчдын түвшин ихээхэн дээшилснийг харлаа. Хятадын тамирчид тэмцээндээ бүх хүчээ шавхаж, бүх хүчин чадлаараа оролцлоо. 


Тэрээр: Тамирчдын түвшин нэг их зөрөхгүй болохоор тэмцээн маш ширүүн явагдаж, тэмцээний дунд мөргөлдсөний улмаас тамирчид олон шийтгэл авсан юм. Хятадын тамирчин шийтгэл авсан нөхцөлд бид олимпын зориг санааг хамгаалахыг хичээж, шүүгчийг хүндэтгэж, шийтгэлийг дагасан юм. Гэтэл тэмцээний зарим оноосон шийтгэл харилцан адилгүй байх асуудал оршиж байна гэж бид бодож байна гэжээ.
Эх сурвалжаас үзвэл, Хятадын төлөөлөгчдийн баг энэ хэргийг чухалчлан үзэж, Хятадын тэшүүрийн холбоо Олон улсын тэшүүрийн холбоонд албан ёсоор захидал хүргүүлж, аль ч улс орон, бүс нутгийн тамирчдад эрх тэгш хандахыг хүссэн байна. Ян Жань-Юй: Дараа дараагийн тэмцээнд бид олимпын зориг санаа, Хятадын спортын  зориг санааг бадруулан, тэмцээнд идэвхтэй оролцох болно гэжээ.

Н.Пүрэвжав

ХОУР


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>