Д.ГАНТУЛГЫН ОРОНД Н.ЭНХБАЯР УУ, У.ХҮРЭЛСҮХ ҮҮ...

271

Д.ГАНТУЛГЫН ОРОНД Н.ЭНХБАЯР УУ, У.ХҮРЭЛСҮХ ҮҮ...Хэдийгээр УИХ-ын намрын чуулган завсарлаж, эрхэм гишүүд хөдөө орон нутгаар улсын сайн малчин, тариаланчдын шагналыг гардуулж, Цагаан сар тэмдэглээд завгүй яваа ч сүүлийн үед УИХ-ын гишүүн Д.Гантулгыг тойрсон хэрүүл тэмцэл хурцдаж, магадгүй түүнийг УИХ-аас эргүүлэн татаж ч болзошгүйгээр байдал хүндэрч байна. Сүүлд түгж байгаа мэдээллээр бол УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хүчингийн хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа гэдэг. Түүний , цус болон шүлснээс дээж авч ШШҮХ-д ДНХ-гийн шинжилгээ хийхэд эд мөрийн баримт болгон хураан авсан зүйлээс олдсонтой таарч, Д.Гантулгынх гэдэг нь батлагдсан гэдгийг хохирогчийн эгч хэлж, түр намжаад байсан энэ хэргийг дахин шуугиулж эхлээд байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Гантулгын 2017 оны зургадугаар сарын 12-нд Н гэх бүсгүйг хүчирхийлсэн гэх дуулианд нэр холбогдсон бөгөөд тухайн үед Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч "Эд мөрийн баримт хангалтгүй” гэх үндэслэлээр хэргийг хаасан байдаг. Тухайн үед УИХ-ын гишүүн Д.Гантулга "Бид тохиролцоонд унтсан” гэж мэдүүлсэн бөгөөд тус хэлтсийнхэн хэргийн нотлох баримт хангалтгүй гэсэн шалтгаанаар хаасан ч Н-гийн эгч Ч.Саранзаяа "УИХ-ын гишүүн Д.Гантулга албан тушаалаа ашиглан, ШШҮХ-гийнхэнд нөлөөлсөн” хэмээн УЕПГ-т гомдол гаргаснаар АТГ-т шилжүүлж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгуулж байсан шинжээч эмч нарын хамт хэргийг нь нэгтгэж дахин мөрдөж эхлээд байгаа юм.
Энэ хэргийн хохирогчийн эгч гэгдэх иргэн Ч.Саранзаяа, "Өнөөдрийг хүртэл итгэж дэмжиж ирсэн ард олондоо баярлалаа. Бид хоёр чадлаа. Тууштай тэмцсэний үр дүнд үнэн ялж байна. Та бүхний дэмжлэгтэйгээр. ДНК шинжилгээ УИХ-ын гишүүн Д.Гантулгынх гэдэг нь 100 хувь тогтоогдсон. Шударгаар ажилласан мөрдөн байцаагч, прокурор нарт бас баярлалаа. Мөн өмгөөлөгч нартаа баярлалаа.

Одоо шүүхэд асуудал эцэслэн шийдэгдэнэ. Завдсан хүн 9 жил авсан бол хүчин хийсэн нь тогтоогдоод, нэмээд албан тушаалаа ашигласан, нотлох баримт устгасан, гутаан доромжилж гүтгэж байсан Д.Гантулга гишүүн хэдэн жилийн ял авахыг харах үлдлээ. Хууль хяналтынхан, эрх мэдэлтнүүд нэг л юмнаас айдаг. Тэр нь ард түмэн. Энэ хэрэг анхнаасаа олон нийтэд ил явсан. Олон түмэн мэдэх эрхтэй. Энэ ганц гишүүн ганц миний дүүгийн хэрэг биш өөр олон олон бүдгэрсэн хэргүүдэд, ирээдүйд гарч болзошгүй хэргүүдэд сануулга, сэрэмжлүүлэг болсон гэж бодож байна” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсээр байгаа.   
Энэ бүхнээс харахад ямартай ч УИХ-ын гишүүн Д.Гантулгын гэх тодотголтой шүүх хурал тун удахгүй товлогдож магадгүй байна. Шүүхийн зүгээс хэрвээ Д.Гантулгыг буруутай хэмээн үзэх аваас түүнийг гишүүнээс нь эгүүлэн татаад зогсохгүй хорих ял оноох магадлалтай. Энэ тохиолдолд түүний сонгогдсон Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт УИХ-ын нөхөн сонгууль явагдаж таарна. Уг нь тэрээр Хэнтийн 42 дугаар тойрогт 5735 сонгогчийн саналаар ялалт байгуулан энэ УИХ-ын хамгийн залуу гишүүнээр тодорч байсан ч ганц өдрийн ухаангүй цэнгэлээсээ болж улстөрийн карьер болон бусад олон зүйлдээ цэг тавьж болзошгүй байдалд орчихоод байгаа нь гашуун үнэн юм.

Тэгвэл зарим эх сурвалжаас авсан мэдээллээр хэрвээ УИХ-ын гишүүн Д.Гантулга шүүхээр буруутай гэдэг нь эцэслэн тогтоогдвол нөхөн сонгуульд МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАХН-ын дарга Н.Энхбаяр, АН-аас Б.Гарамгайбаатар нар өрсөлдөж магадгүй болоод байгааг улстөр судлаачид дуу нэгтэй тэмдэглэн хэлж байна.

Д.Түвшин

24tsag.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.