Өвөрхангай аймгаас нярайн цогцос олджээ

135

 

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4-р багийн нутаг дэвсгэрээс 2018 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр 3.400 грамм жинтэй, 53 см урттай эмэгтэй нярайн цогцос олджээ.

Хүүхдээ төрүүлээд хаясан эмэгтэйг Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтсээс одоо хүртэл эрэн сурвалжилж байгаа бөгөөд дээрх эмэгтэйн жирэмсэн байх хугацаандаа эмчийн хяналтанд оролгүй явсаар эмнэлгийн бус орчинд төрсөн байх магадлалтай ажээ.

Иймд хэргийн тухай бодит үнэн мэдээлэл өгсөн иргэнийг Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу 5.000.000 хүртэлх төгрөгөөр урамшуулж өндөр нууцлалыг дор мэдээллийг худалдан авах юм байна.

Отгон

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.