УСЕЙН БОЛТ ХӨЛБӨМБӨГЧИН БОЛНО

664
УСЕЙН БОЛТ ХӨЛБӨМБӨГЧИН БОЛНООлимпийн найман удаагийн аварга Усэйн Болт мэргэжлийн хөлбөмбөгийн багтай гэрээ байгуулсан талаараа өнгөрсөн амралтын өдрөөр жиргэсэн юм. "Миний ямар багт орсныг та бүхэн Мягмар гарагт мэдэх болно” гэсэн жиргээ олны сонирхлыг ихэд татсан. Болт урьд нь Германы "Борусси” Дортмунд багт шалгалт өгнө гэж ярьж, Английн "МЮ” багт орох мөрөөдөлтэй хэмээн хэлж байсан болохоор бүгд түүнийг ямар нэг том багтай гэрээ байгуулж гэж бодож байлаа.
Гэвч өнөөдрийн хэвлэлд гарснаар бол Болт Өмнөд Африкийн "Мамелоди Сандаунс” багтай гэрээ байгуулсан бололтой. Тус баг албан ёсны хуудсандаа 31 настай Болтын зургийг тавьж, "Хөлбөмбөг хэзээ ч хуучин шигээ байхгүй” гэж бичсэн байв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>