Хасах 70 хэмд хэвийн ажиллах лити зай бүтээжээ

969
 

Хасах 70 хэмд хэвийн ажиллах хүчин чадалтай лити зайг  Хятадын эрдэмтэд зохион бүтээсэн бөгөөд үүнийг ирээдүйд дэлхийн бөмбөрцгийн  хамгийн хахир хүйтэн бүс, цаашлаад сансрын уудамд ашиглах боломжтой юм байна. 


Америкийн эрчим хүчний эрдэм шинжилгээний "Жоуль” сэтгүүлийн хамгийн  сүүлийн хэвлэлд, Хятадын "Фүдань” Их Сургуулийн профессор Шя Юүн-Ё-гийн  судалгааны багийн бүтээсэн зай нь хүйтэнд ихээхэн тэсвэртэй, маш хахир хүйтэн  нөхцөлд ч цахилгаан дамжуулж чадах этилийн ацетатаар электролит болгосон бөгөөд  "PTPAn”, "PNTCDA” зэрэг хоёр төрлийн органик нэгдлээр электрод болгосон хэмээн  тэмдэглэжээ.


Профессор Шя Юүн-Ёгийн танилцуулснаар, уламжлалт лити зайн электродод  ашигладаг материалтай харьцуулбал шинэ зайн материал нь илүү их нөөцтэй,  хүрээлэн буй орчинд ээлтэй, үнэ ханшийн хувьд ч өмнөх материалуудын 1/3-тэй  тэнцэх юм байна. Гэвч энэ судалгааны ололт амжилтыг бодит бүтээгдэхүүн болгон  зах зээлд гаргах хүртэл нэлээд их хүндрэл сорилт тулгарч байгаа юм байна. Жишээ  нь энэ шинэ зайн нэгж массын энерги нь одоогоор нэгэнт зах зээлд түгсэн лити  зайг гүйцэхгүй учраас цаашид үргэлжлүүлэн судлах шаардлагатай ажээ.

ХОУР


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>