ЗАЛУУ БӨХЧҮҮД ЯКУТААС ДӨРВӨН МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ

239

ЗАЛУУ БӨХЧҮҮД ЯКУТААС ДӨРВӨН МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ

 

ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын анхны олимпийн аварга Роман Дмитриевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн залуучуудын тэмцээн энэ сарын 2-4-нд ОХУ-ын Якутын  "Триумф” спортын ордонд боллоо. Тэмцээнд 14 орны 150 орчим тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдсөн юм.

Зургаа дахь удаагийн тэмцээнд манай улсаас 10 бөх зодоглосноос хоёр алт, хоёр хүрэл медальтай эх орондоо ирэхээр болж байна. Тэмцээний хоёр дахь өдөр 65 кг-ын жинд ОУХМ Т.Тулга алт, 86 кг-д Э.Батмагнай хүрэл медаль хүртсэн. Тэгвэл өчигдөр буюу тэмцээний сүүлийн өдөр 125 кг-ны жинд ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл алт, 92 кг-д спортын мастер Чинбатын Алтангэрэл хүрэл медаль хүртжээ.

Р.Дмитриевийн тэмцээний хоёр дахь монгол аваргаар тодорсон М.Лхагвагэрэл шигшээ барилдаанд Узбекистаны Хасанбой Рахимовыг 2:2-оор илүүрхсэн бол Ч.Алтангэрэл Грекийн бөхийг ялжээ.

Тэмцээний нийт шагналын сан 1.3 сая рубль бөгөөд түрүүлсэн бөх 50, мөнгө 30, хүрэл 15, аваргын багшийг 20 мянган рублиэр шагнасан байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.