С.Зоригийг хөнөөсөн гэх Б.Содномдаржаа: Би хэзээ ч энэ худал хуулийн өмнө бөхийхгүй

334
 С.Зоригийг хөнөөсөн гэх Б.Содномдаржаа: Би хэзээ ч энэ худал хуулийн өмнө бөхийхгүй
Ардчиллын анхдагч С.Зоригийг хөнөөсөн болох нь шүүхээр тогтоогдсон ялтан Б.Содномдаржаагийн гэр бүлийнхэндээ хандан бичсэн захидал
 
Сайн байцгаана уу.
Хамгаас хайртай аав ээж хоёртоо болон ханийнхаа аав ээж хоёрт, хань ижил хайрт хүүхдүүддээ, хайрт ач хүүдээ, зулай зулайгаа гишгэж төрсөн зуун жилдээ хэзээ ч салахгүй дөрвөн хөөрхөн дүүдээ болон хань ижил, үр хүүхэд болон хоёр эгчдээ болон, хань ижил үр хүүхэд, ханагар сайхан таван ахдаа, хань ижил үр хүүхдэд нь ханийнхаа дөрвөн дүү, эгч болон хань ижил үр хүүхэд, ах дүү, анд найзууд ард түмэндээ  бүгдээрэнд нь эрүүл саруул сайн сайхныг хүсэн ерөөж шинэ оны баярын мэндийг төрсөн нутаг Төв аймгийн Баянчандманын зүүн урдхан талд байгаа Тайширын ам тахир Соёот, 405-р ангиас болхи миний бие Б.Содномдаржаагаас мэнд хүргэж байна. За ингээд бүгдээрээ тарган сайхан өвөлжиж байна уу? Та бүгдийн минь биесүүд бүгд сайн биз дээ? Миний бие сайн байна. Та бүгдийгээ маш их санаж, өдөр шөнөгүй бодон зүүдэлж, цаг ямагт та бүгддээ сэтгэлийнхээ дээжийг өргөж явдаг юм аа. Сая 1-р сарын 22-нд хайрт ээж, Давааскаа, Эрка,Үйлсээ,Баатар хань, хүү Даваахүү, Мягмархүү, Эрдэнэхүү, Ариунзул, Халиунаа, Даваагэрэл гадаа бас орж чадаагүй Цэеэ дүүдээ намайгаа гээд зорьж ирсэнд маш их баярладаг. За ингээд тэр ээж дүү нартайгаа эргэлтийн 3 цагийг хамт өнгөрөөж, энд тэндэхийн сонин хачин зүйлийг яриулж, маш сайхан болоод, та хэдийн маань явах цаг болон богинохон хугацаанд хүнд ямар их сайхан байдаг гэж санана. Та хэдийн маань сайхан энерги надад, миний биед шингэдэг. Тэр шингэсэн энерги миний биед байнга шингэнэ. Тийм л сайхан байдаг. Одоо хүртэл та хэдийн маань ярьж байсан, инээж байсан, бүх сайхан үйл хөдөлгөөн чинь надаас гарахгүй.

Хоёр аавдаа хэлэхэд би монголын шүүх хуулийн байгууллагад итгэх итгэл 2016 оны 12-р сарын 27-ны өдөр хүртэл маш их итгэж байсан. Би тэр өдөр шууд гарна гэсэн маш их итгэлтэй байсан.