Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн

275

Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн

 

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхаараалд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө дулаарах тул хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018 оны 03 р сарын 09-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17 цагт 0 хэм орчим, 20 цагт 4 хэм хүйтэн байна.

2018 оны 03 дугаар сарын 09-ний 20 цагаас 03-р дугаар сарын 10-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүртэл ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 4-9 хэм, Завхан голын эх болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 6-11 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн  байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 15-17 хэм, бусад хэсгээр 10-12 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.

2018 оны 03 дугаар сарын 11-нээс 03 дугаар сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 12-13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 11, 12-нд нутгийн баруун хэсгээр, 13-нд зарим газраар, 14-нд ихэнх нутгаар секундэд тур зуур 16-18 метр хүртэл ширүүснэ. Хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 2-7 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст  хүйтэрнэ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.