АНУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзах төлөвлөгөөг идэвхтэй үнэлэв

912
 АНУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзах төлөвлөгөөг идэвхтэй үнэлэв

Синьхуа агентлагийн мэдээ: АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р  сараас өмнө БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон Унтай уулзаж, "Үүрд цөмийн зэвсэггүй  болгох” зорилтыг биелүүлэх гэж буйг олон улсын хамтын нийгэмлэг идэвхтэй  үнэлжээ.


9-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш хэвлэлийн  төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл нийтэлж, АНУ-ын ерөнхийлөгч Трамп, БНАСАУ-ын  дээд удирдагч Ким Жон Ун нар уулзахаар төлөвлөж буйд баяртай байна гэжээ.  Хэвлэлийн төлөөлөгч Дужаррик: Талуудын удирдах чадвар, холын харааг ерөнхий  нарийн бичгийн дарга сайшааж байгаа бөгөөд талууд Аюулгүйн зөвлөлийн  тогтоолуудын дагуу Солонгосын хойгийг энх тайван, цөмийн зэвсэггүй болгохын  төлөө зүтгэж буйг дэмжихээ дахин нотоллоо гэжээ.


9-нд Их Британий ГХЯ-ны сайд Жонсон сошиал медиад өгүүлэл нийтэлж,  уулзалтыг сайшааж буйгаа илэрхийлээд, БНАСАУ-ын удирдагч НҮБ-ын холбогдох  тогтоолыг хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа нь маш чухал юм. Холбоотой  байхын чухалыг онцохын зэрэгцээ БНАСАУ-д дарамт үзүүлэх шаардлагатай  гэжээ.

9-нд Францын ерөнхийлөгчийн ордон хэвлэлийн мэдээ нийтэлж, Мөн өдөр  Францын ерөнхийлөгч Макрон АНУ-ын ерөнхийлөгчтэй утсаар ярьж, АНУ, БНАСАУ-тай  хэлэлцээ хийх төлөвлөгөөгөө мэдэгдсэнийг сайшааж байна  гэжээ. 


Сарантуяа


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>