Манай улсын иргэд хилийн чанадад тэр дундаа БНХАУ-д хар тамхины хэрэгт холбогдох нь эрс нэмэгдээд байна. Хамгийн сүүлд
Манай улсын иргэд хилийн чанадад тэр дундаа БНХАУ-д хар тамхины хэрэгт холбогдох нь эрс нэмэгдээд байна. Хамгийн сүүлд урд хөршийн Эрээн хотод хоёр Монгол иргэн хар тамхи зөөвөрлөж яваад саатуулагдсан юм.
Тодруулбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Эрээн хотын боомтоор Монгол руу нэвтрэх гэж байсан манай улсын хоёр иргэн хар тамхи, мансууруулах төрлийн бодис тээвэрлэж яваад баригдсан. Үүнтэй холбогдуулан Эрээний хилээр Монгол руу зорчих иргэдийн хяналт шалгалтыг чангатгасан юм.
Тэгвэл өнөөдрийн байдлаар хилийн чанадад Монгол Улсын 38 иргэн хар тамхины хэргээр ял эдэлж байна. Тэдний 37 нь БНХАУ-д ял эдэлж байгаа бол нэг иргэн Словак улсад ял эдэлж буй юм.