ЦАХИМЫН “ХАР ТАЛ”

189

ЦАХИМЫН “ХАР ТАЛ”

 

Өнөө цагт интернэт л холыг ойртуулж, хоёрыг уулзуулж, харь хэлтэнгүүдийг хооронд нь хэл нэвтрэлцүүлж,  бүхий л мэдээ, мэдээллээ авах маш том ертөнц болж, цахим сүлжээгүйгээр өөрсдийгөө төсөөлөхөд ч бэрхтэй болжээ.


Анх 1969 онд АНУ-ын цэрэг, дайны тагнуулын зориулалтаар болсон интернэт гээч өдгөө дэлхий нийтийг аалзны тор мэт хэрж, мэдээллийн зах хязгааргүй, өргөн уудам сүлжээг бий болгоод удлаа. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн агуу нээлтийн тоонд зүй ёсоор багтах интернэтийг өнөөдөр дэлхийн хүн амын 30 гаруй хувь нь тогтмол хэрэглэдэг гэх тоо баримт ч бий болж. 2000-2009 оны хооронд интернэт хэрэглэгчдийн тоо 394 саяас 1,8 тэрбум болж, огцом нэмэгдсэн.
 
Харин Монгол Улс интернэтэд анх 1994 оноос эхэлж холбогдсон. 1996 оны нэгдүгээр сард интернэт нэвтэрснийг албан ёсоор зарлаж нээлтийн ажиллагаанд тухайн үеийн ерөнхийлөгч П.Очирбат хүртэл оролцож байсан түүх бий. 1996 онд интернэт хэрэглэгчдийн тоо Монголд ердөө 500 гаруйхан байсан бол одоо албан газар, өрх бүр шахуу интернэтэд холбогдож хувийн болоод албаны бүхий л ажил хэрэг үүгээр өрнөдөг болжээ. Өнөөдөр төр "цахимжсан” гэдэг үч ч моод болж, "онлайн” бүхнийг сайшаах нь энгийн иргэдээс эхлээд төр засгийн үйл ажиллагаанаас хүртэл тодоос тод мэдрэгдэнэ.
Мэдээж, сайн үүр өгөөжтэй талаас нь ашиглаж байвал интернэт гээч бол боломж.
 
Гэхдээ аливаа зүйл эерэг, сөрөг хоёр талтай байдагчлан  орчин үеийн онлайн ертөнцийн хөгжил ч гэсэн хоёр талтай буй. Хэрвээ та ажигласан бол найз нөхөд, дурлалт хосууд, гэр бүлийнхэн гээд ер нь л уулзсан хүн бүр үргэлж л утас оролдож байгаа биз. Нэг хоол идсэн ч заавал зургийг нь авчихаад фэйсбүүктээ оруулчихаад дараа нь таттай сайхан хооллох жишээтэй. Цахим ертөнц олон нийтийн сүлжээгээр бүхий л мэдээллээ авахын зэрэгцээ өөрийн зөв, буруу хамаагүй үзэл бодлоо ч чөлөөтэй илэрхийлнэ.
Дуртай зургаа постлож, дуртай бичлэгээ шэйрлэж эрх чөлөө гэж энэ ертөнцөд л мэдрэгдэнэ.
Гэхдээ интернэт гээчийг хязгаартай, өөрийн үзэл бодолтой хүмүүс л хэрэглэхгүй бол түүнээс гарах хор уршиг балчир хүүхдүүдэд минь хамгийн ихээр тусч буй гэж боддог.
Иинтернэт хэрэглэгчдийн хамгийн өргөн хэрэглэлэг олон нийтийн сүлжээ фэйсбүүк хуудаснаа садар самууныг сурталчилсан элдэв зураг, бичлэгийг сүүлийн үед ихээр оруулах болжээ. Гэтэл энэ фэйсбүүк гэх ертөнцөд Монголын насанд хүрэгчдээс гадна  өвсөр насхынхан, хүүхдүүд  олон байдаг. Тэдэнд ямар үлгэр үзүүлэх билээ?.
 
Мөн сүүлийн үед мэдээллийн  портал сайтууд, хувь хүмүүсийн блогууд, хувийн болон төрийн байгууллагуудын мэдээллүүд интернэтээр төвлөрч ажил хэргээ явуулах нь түгээмэл болж байгаа ч Монгол улсын төрийн албан ёсны хэлний хэм хэмжээ алдагдаж байна.  
Түүнчлэн твитерчид өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэхдээ Монгол хэл, Монгол үгийг бохирдуулж, бичгийн хэлийг "юу ч үгүй болгож байна”. Нэг үгээр бол монгол хэлээр дамжиж байгаа мэдээллийн урсгалд эх хэл маань ч тодорхой хэмжээгээр бохирдох, эвдрэх хөрс суурь нь интернэт болжээ.
Тухайлбал, "гэж байна шүү дээ” гэхийг жиргээчид "гижийшдээ, гэжаагаад” гэх зэргээр Монгол хэлэнд байхгүй үгээр бичиж Монгол хэлийг бохирдуулж байна. Энэ бол цахимын "хар тал"
 
Энэ бүхэн ямар хор уршиг дагуулж байгааг та мэдэж л байгаа.

Британийн зохион бүтээгч Тревор Бейлис хэлэхдээ: "Цахим ертөнц хэт их хөгжсөнөөр хүн төрөлхтний сэтгэн бодох чадвар эрс муудна" гэсэн байдаг.
Ирээдүйд төрөх хүүхдүүд интернэтгүйгээр ямар нэг зүйлийг хийж чадах болов уу? Эсвэл санаандгүй тохиолдлоор гэнэтхэн интернэт үгүй болвол тэдний мэдлэг хамт үгүй болох уу? Ингээд технологийн хөгжлийн сөрөг талуудаас хүлээн авбал, хор уршиг ихтэй .
 
Аливаа зүйлийн үнэ цэнийг ухаарч амжаагүй байгаа балчир насныханд интернэт сөргөөр нөлөөлдөг. Юу чухал болох, ямар үр дагавартай болохыг мэдэхгүй хүүхдүүд интернэтэд асар их цаг өнгөрүүлдэг. Багаасаа хүсээгүй, шаардлагагүй зүйлсийн талаар уншиж, үзэж, хүмүүжлийн доголдолтой болох гээд олон сөрөг зүйлсийг авчирч байна.

Эцэст нь юу хэлэх гэсэн бэ гэхээр, Интернэт хэрэглэгчид, олон нийтийн сүлжээг ашиглагчид бүгдээрээ ёс суртахуунтай байж дараа нь гарах үр дагаврыг нь бодолцож байх шаардлагатай байна. Ингэж байж л бид олон нийтийн сүлжээний ёс суртахууныг бий болгоно. Ирээдүйн хойчийнхоо хүмүүжилд ч зөв хөрөнгө оруулалт хийнэ.
 
Г.Аянга

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.