Тархийг чинь сэргээх, сонирхолтой 7 дасгал

199

Тархийг чинь сэргээх, сонирхолтой 7 дасгалАмерикын зохиолч, судлаач Дороти Брэнди 1936 онд \”Wake Up and Live!” номоо гаргахдаа 9 сонирхолтой дасгалыг багтаажээ. Энэ дасгалуудыг хийснээр хүн илүү шинэлэг бөгөөд цар хүрээтэй сэтгэх боломжийг олгодог байна. Мөн өөртөө бий болгосон орчноосоо гарах, бүх зүйлийг өөр өнцгөөс харах, илүү бүтээлч сэтгэлгээтэй болгож, тархийг хөгжүүлэхэд тусалдаг.

 

Дасгал 1
Өдөр бүр 1 цагийн турш өөр илүү нэмэлт зүйл юу ч хэлэхгүйгээр асуултанд хариул. Ямар ч тохиолдолд уурлаж, бухимдаж, нэмэлт тайлбар хэлж болохгүй. Хэн нэгэнтэй яриа бүү эхлүүл.

Дасгал 2
Өдөр бүр 30 минутыг тодорхой ганц зүйлийн талаар бодоход зориул. Жишээ нь уншиж буй номны утга санаа, гол дүрийн бүх шинж, хэлэх гэсэн санаа гэх мэт. Өөр юуг ч бодож болохгүй.

Дасгал 3
Өдөр бүр 15 минут бусад бүх хүмүүстэй харилцахдаа \”Би, миний, намайг” гэсэн гурван үгийг огт хэрэглэхгүйгээр ярь.

Дасгал 4
Шинэ хүнтэй танилцахдаа зөвхөн тухайн хүний өөрийнхөө тухай ярихыг нь л сонс. Өөрөө юу ч битгий хэл. Харин тэр хүнээс өөрийнх нь талаар хэд хэдэн нэмэлт асуулт асуу. Тэгвэл тэр хүнд нөхцөл байдал эвгүй санагдахгүй.

Дасгал 5
Өөр хэн нэгэнд зөвхөн өөрийнхөө тухай ярь. Нэг ч магтаал, гомдол, бухимдал хэлэхгүйгээр ярина.

Дасгал 6
Өдөр бүр нарийн төлөвлөсөн 2 цагийн хатуу хуваарь гаргаад яг тэрийгээ ягштал мөрд.

Дасгал 7
Өөртөө ямар ч хамаагүй, сонирхолтой 12 төрлийн даалгавар өг. 7 буудал газар алхах, 12 цагийг ямар ч хоол идэхгүйгээр өнгөрөөх, өглөөний цайгаа хамгийн сонин газар идэх, ямар ч мах гурил будаагүй оройн хоол идэх, хүмүүсийн асуусан асуултанд зөвхөн \”Тийм, үгүй” гэж хариулах, ажлын цагаар хэнээс ч дуудлага хүлээн авахгүй байх гэх мэт.

Эдгээр дасгалуудыг анх уншихад утгагүй, үр дүнгүй мэт санагдаж болох ч амьдралыг илүү сонирхолтой болгох, өөрийгөө танин мэдэх, тархиа ажиллуулах зэрэгт маш сайнаар нөлөөлдөг юм шүү.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.