Өмнөд туйлд ажиглалт хэмжилт хийв

576
 Өмнөд туйлд ажиглалт хэмжилт хийв
Өмнөд туйлд 34 дэх удаагаа шинжилгээ хийж буй Хятадын багийг тээсэн "Шюе Лүн" хөлөг 11-нд Өмнөд туйлын Амундсен тэнгис болон түүний ойролцоох тэнгисийн бүсэд дотоод бүтцийн ажиглалт хэмжилт хийж, 1420 км замыг туулснаар, Хятад улсаас Өмнөд туйлд шинжилгээ хийсэн түүхэнд хамгийн их талбайг хамарсан төдийгүй дотоод бүтцийн ерөнхий ажиглалт хэмжилтийг гүнзгий өрнүүлж чадсан байна.

3-р сарын 3-наас, тус шинжилгээний баг 8 хоногийн хугацаанд физик, хими, экологи, геологи зэрэг олон төрлийн шинжилгээ өрнүүлж, их хэмжээний үнэ цэнэтэй дээж, мэдээлэл цуглуулсан байна.

Ялангуяа, "Шюе Лүн" хөлөг баруун уртрагийн 126 градус орчмоор аялж, өмнөд өргөргийн 60 градусаас 72 градус хүртлэх зайд тэнгисийн дотоод бүтцийн ажиглалт хэмжилт хийв. Энэ удаагийн дотоод бүтцийн ажиглалт хэмжилт 12 градусын зайг хамарч, 1420 км аялав. Энэхүү дотоод бүтцийн ажиглалт хэмжилтийг биелүүлснээр, тэнгисийн гүнээс газрын гадаргуу хүртлэх бүх давхаргыг бүх талаар ойлгоход мэдээллийн бүрэн дэмжлэг хангасан байна. 
 
ХОУР

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>