Ц.Даваасүрэн: Оюутолгойн гэрээ өдөр ирэх тусамүр ашиггүй гэдэг нь батлагдаж байна

153

Ц.Даваасүрэн: Оюутолгойн гэрээ өдөр ирэх тусамүр ашиггүй гэдэг нь батлагдаж байна

 

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын тогтвортой байдлын гэрээ  Монголын хувьд ашиггүй болсон хэмээн яригддаг. Монголын Засгийн газар үндэсний баялагтаа эзэн болж чадахгүй, гадны хөрөнгө оруулагчдын дур сонирхолд хөтлөгдөж гэрээг байгуулснаараа эдийн засгийнхаа орон зайг хуваагаад хаячихсан.

Оюутолгойн гэрээг аваад үзэхэд, анхнаасаа манай хууль тогтоомжийг илт зөрчиж эхэлсэн. Хайгуулын ажил дуусаагүй байхад ашиглалтын лиценз Оюутолгойд өгөөд, түүнийхээ дараа техник эдийн засгийн үндэслэл гараагүй байхад гэрээ байгуулсан.

Ингэснээрээ Монголын Засгийн газар улс үндэстнийхээ эсрэг гадныхантай хуйвалдсан гэхэд болно. Үүний эцсийн үр дүн орлого зарлагын талаасаа Монгол Улс хосгүй орд газраа гадны компанид эзэмшүүлээд өөрөө өртэй үлдэж байна гэх зэрэг Оюутолгойн гэрээний талаар олон зүйл яригддаг.

Тэгвэл Оюутолгойн гэрээний асуудлаар Ц. Даваасүрэн Үндэсний шуудан сонины өнөөдрийн дугаарт өгсөн ярилцлагандаа "Миний хувьд маш сайн мэдэж байсан учраас 2009 онд уг гэрээг батлахыг эсэргүүцсэн долоон гишүүний нэг болж байлаа.

Үүнээс болж намаасаа хүртэл хөөгдөж, бие дааж УИХ-д дэвшин сонгогдож байв. Өнөөдөр өдөр ирэх тусам энэ гэрээний үр ашиггүй болох нь батлагдаж байна.

2014 оны наймдугаар сард "Оюутолгой" компани болон Засгийн газар хооронд Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Дөрвөн жилдээ багтааж, Монголоос эрчим хүч авах асуудлыг түдгэлзүүлсэн байгаа юм. Хөрөнгө оруулалтын гэрээ бол УИХ-аар орж хийгдсэн тул аливаа өөрчлөлт хийхдээ танилцуулах ёстой. Энэ талаас нь харвал хууль зөрчсөн, цаашилбал гэрээ ч зөрчсөн гэж үзэж болно.

Тиймээс Засгийн газрын өнгөрсөн сарын 15-ны өдрийн хуралдаанаар Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг цуцлах шийдвэр гаргаж, үүний дагуу гэрээ цуцлагдаад байна. Гэрээг зөрчвөл хүлээх хариуцлагыг гэрээнд заасан байгаа түүний дагуу асуудал хөндөгдөнө” хэмээсэн байна.

А. ДҮҮРЭНЖАРГАЛ

FACT.MN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.