МАН-ЫН ДОЛООН ГИШҮҮН “ДЭВШИЛТЭТ ХОЛБОО” БАЙГУУЛЛАА

491

МАН-ЫН ДОЛООН ГИШҮҮН “ДЭВШИЛТЭТ ХОЛБОО” БАЙГУУЛЛАА

 

Эрх баригч МАН-ын нэр бүхий гишүүд Дэвшилтэт холбоо нэртэй фракц байгуулсан тухай мэдээлэл цацагдаад байсан.

Тэгвэл энэхүү фракцад Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Н.Учрал, Л.Энхболд, Б.Энх-Амгалан нарын УИХ-ын долоон гишүүн нэгдсэн байна.

Энэхүү Дэвшилтэт холбоо нь авлигын эсрэг, шинэ засаглалын бодлогын төлөө, дэвшилтэт намын төлөө, ирэх 25 жилийн шинэ хөгжлийн төлөө гэсэн үндсэн зорилттой ажиллахаар бодлогоо боловсруулжээ.

Тэд энэ талаараа ойрын үед олон нийтэд зарлахаар зэхэж байгаа юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>