17-23 НАСНЫХАН 150 ГАРУЙ АККУМЛЯТОР ХУЛГАЙЛЖЭЭ

169

17-23 НАСНЫХАН 150 ГАРУЙ АККУМЛЯТОР ХУЛГАЙЛЖЭЭСүүлийн үед авто машины эд анги тэр дундаа том оврын машины аккумлятор, приүс авто машины зөөлөн яндан хулгайлах гэмт хэрэг нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Ялангуяа приүс автомашиныг 17-23 насны залуус бүлэглэн хулгайлах болжээ.

Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 17-23 насны зургаан залуу бүлэглэн 150 гаруй аккумлятор хулгайлж, үүнийгээ зургаан түүхийн эдийн цэгт зарж борлуулдаг байсныг цагдаа нар илрүүлэн саатуулжээ. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд цагдаагийн байгууллагаас  "Хоёрдогч түүхий эд авах цэг” –т хяналт шалгалтын ажлыг эхлүүллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.