ТӨЛӨВЛӨГӨӨТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

158

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Засгийн газрын байрууд, Төрийн захиргааны байгууллагуудад төлөвлөгөөт шалгалтын хийлээ.

Тухайлбал Онцгой байлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагчид Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хуурай цэргийн командлал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийгмийн даатгалын хэлтэс зэрэг 10 гаруй байгууллагын барилга байгууламжид галын аюулгүй байдлын хяналт шалгалтыг зохион байгуулсан байна.

Түүнчлэн галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг шалгаж болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, зааварчилгаа өгч ажиллалаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

ТӨЛӨВЛӨГӨӨТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
ТӨЛӨВЛӨГӨӨТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.