МУГЖ ДУУЧИН БАТСҮХ: БИ БАТ-ЭНЭРЭЛДЭЭ ИХ ХАЙРТАЙ, ГЭХДЭЭ ЭЭЖИД НЬ ИХ ГОМДОЖ БАЙНА ДАА…

360

МУГЖ ДУУЧИН БАТСҮХ: БИ БАТ-ЭНЭРЭЛДЭЭ ИХ ХАЙРТАЙ, ГЭХДЭЭ ЭЭЖИД НЬ ИХ ГОМДОЖ БАЙНА ДАА…МУГЖ С.Батсүх өөрийнх нь дууг тун ч чадварлаг дуулж буй хүүг анхааралдаа авч хандивын тоглолтыг нь зохион байгуулан өөрийн хүү шиг хаа ч дагуулж явсан цаг саяхан.Олны хайр хүндэтгэлийг хүлээгээд буй тэд хоорондоо түнжин хагараад авчээ. Энэ сарын 7ны өдөр болж өндөрлөсөн тоглолтын үеэр Э.Бат-Энэрэлийг тайзан дээр дуулж байх үед тайзны ард хүүгийн ээж болон гавьяат мөн түүний гэргий нарын дунд ширүүхэн маргаан дэгдээд амжсан байна.Хүүхдэд нь бэлэг өгөлгүй тайзнаас буулгасанд гоморхсон ээж нь гавьяатын гэр бүлтэй маргалдаад авсан бөгөөд энэ тухай "Гавьяатын эхнэр дуугүй байгаад байхад давраад байгаарай, бүгдээрээ надруу дайраад байх юм гэсэн.Ингээд гавьяатын эхнэртэй маргалдлаа. Гавьяат ч яг үнэндээ юу болсон нарийн ширийнийг мэдсэнгүй. Бид хоёрыг болиулаад ойлгосон бололтой байсан. Тэр үед нь л би чимээгүй болдог байж.Хүн хажуунаас өмөөрөөд ирэнгүүт улам огшоод өндөр дуугаар хувцасны өрөөн дотор гавьяатын эхнэртэй муудалцчихлаа. Тэгээд хүү дуулж байхад байдал арай намжаад байж байтал гавьяат орж ирээд пизда нар минь наад хүүхдээ одоо тайзнаас буулгаж аваад яв гэсэн.

Яаж дуулж байгаа хүүхдийг аваад явах вэ дээ, дуусахаар нь хувцсыг нь аваад гараад ирчихсэн байж байна” хэмээн шууд бичлэгээр дамжуулан ярьжээ.Үүний дараа гавьяат утас цохин телевиз дуудаад тайлбар хийн хоёр тийшээ болох санал тавьсан хэдий ч асуудал намжив бололтой төлөвлөгөө ёсоор орон нутгийн зүг хамтдаа хүлгийн жолоо залцгаажээ.Та Б.Бат-Энэрэл хүүгийн тоглолтод дуулна. Мөн дуу хамтарч дуулсан. Хэрхэн танилцсан бэ?

-Энэ хүүгийн талаар сошиал мэдээллүүд гараад эхэлсэн. Нэг өдөр хүүгийн эмчилгээнд зориулж хандивын тоглолт хийх гэж байна гээд хэсэг хүн надтай уулзсан. Тэд тоглолт дээр нь дуулж өгөөч гэхээр нь би гадагшаа явах болохоор амжихгүй гэдгээ хэлсэн. Бүгд гараад явсан. Тэгтэл нэг эмэгтэй үлдээд уулзахыг хүссэн. Тэгээд таны "Орчлонг хайрлаарай” дууг дуулсан хүүгийн эмээ нь байна гэж хэлсэн. Орой нь хүүгээ дагуулаад ирж болох уу гэхээр нь би зөвшөөрсөн. 4-5 нас хүрсэн хэрнээ жижиг биетэй. Эгдүүтэй, их хөөрхөн хүү байсан. Дуу дуулж байгаа нь ер бусын сонин. Өөрөө дуулаад байна уу, эсвэл хүн өмнөөс нь дуулаад байна уу гэж эргэлзмээр байсан. Дуучид чинь студид орж ирээд маш их зүдэрч байж сайн дуу гаргана шүү дээ. Тэгтэл тэр хүү шууд дуулсан. Миний хэд хэдэн дууг дуулсан юм. Тэгэхээр нь өхөөрдөөд зарим дууныхаа понограммыг өгсөн юм. Өдөр болгон сургуулилт хийгээд манай студид ирээд дуулаад байсан.

Зүгээр нэг хүү биш. Завханы театр руу ороод шууд тайзнаасаа адис авч байна лээ. Үүнээс гадна сонин сонин зүйл асууна. Үзэгч олон чамайг хайрлаж үзэж байна гэхээр "Надтай олон жил уулзаагүй юм чинь аргагүй шүү дээ” гэж хэлэх жишээтэй. Янз бүрийн юм их ярина. Тархи нь их хөгжөөд биеийнх нь хөгжил зогссон юм байна гэж эмч нар хэлсэн. Холын хараа байхгүй. 50 см-ээс цааш харахад хүнд юм билээ. Харахаар өрөвдмөөр.

Манай хүн "Хаан заяатай орчлон”-г хэн сайн дуулсныг шалгаруулна гээд зар тавьсан юм билээ. Гэтэл нөгөө хүүхэд чинь дуулаад сурчихсан. Үзүүлнэ гээд хүрээд ирсэн. Сүүлд таньтай хамт дуулмаар байна гэсэн. Би болохгүй ээ. Хүмүүс намайг хүүхдээр шоудаж байна гэж хэлнэ. Миний дүү өөрөө сайхан дуулж байна гэсэн. Ингээд сүүлд бодож байгаад, гэр бүлийг нь судалж, яг үнэндээ ямар учиртай хүү юм гэдгийг нягталсан. Ингээд клипийг нь хийж өгье, хоёр бадаг дуулж өгье гэсэн. Клипээ хийчихээд цацахгүй байгаад байсан юм. Цацахаасаа өмнө гэрээ Б.Бат-Энэрэлийн ар гэрийнхэнтэй хийж, "хандив цуглуулах гэж байгаа юм байна, хараанд нь мөнгө ордоггүй юм гэхэд оюуны мэлмийд нь мөнгө орох ёстой. 16 нас хүртэл мөнгөнд нь гар хүрэхгүй гэсэн баталгаа өг. Тэгвэл клипээ цацна” гэсэн. Яг үнэнийг хэлэхэд энэ нялх амьтан дуулаад хэдэн төгрөг орвол энэ хүмүүс нь хэрэглээд дуусчихаж болохгүй. Энэ үүднээс би хаширласан. Эмээ нь дансаа нээгээд, ах дүү нарыг нь авчирч уулзуулаад аянг нь эхлүүлсэн.

-Завханд дуулсан гэсэн?

-Завханд миний багшийн тайлан тоглолт болсон. Багшийн маань тоглолт болохоор би заавал очиж дуулах ёстой. Хамтарсан тоглолт л доо. Хүмүүст урилгаар үзүүлсэн юм. Гэтэл миний араас нөгөө хүү маань Отгонтэнгэр ууландаа мөргөнө гээд яваад ирсэн. Тэгэхээр нь тоглолтын үеэр тайзан дээр гаргаж дуулуулсан. Үзэгч нар хашгиралдаад их сайхан хүлээж авсан. Тоглолтытн үед хандивын хайрцаг тавьсан байна лээ. Урилгаар ирж тоглолт үзсэн хүмүүс "хөөрхөн” хандив өргөсөн. Энэ хүү манай Завханы гаралтай юм билээ. Одоо тоглолт нь 20-нд болно. Банкны гүйлгээг нь шилэн болгох, гарч байгаа зарлагыг интернэт банкаар олон нийтэд хянуулж бай гэсэн гэрээ хийсэн. Тэгээд тоглолт дээр нь очиж дуулж өгье гэсэн.

-Их хэвлүүхэн хүү юм билээ?

-Зүгээр нэг хүү биш. Завханы театр руу ороод шууд тайзнаасаа адис авч байна лээ. Үүнээс гадна сонин сонин зүйл асууна. Үзэгч олон чамайг хайрлаж үзэж байна гэхээр "Надтай олон жил уулзаагүй юм чинь аргагүй шүү дээ” гэж хэлэх жишээтэй. Янз бүрийн юм их ярина. Тархи нь их хөгжөөд биеийнх нь хөгжил зогссон юм байна гэж эмч нар хэлсэн. Холын хараа байхгүй. 50 см-ээс цааш харахад хүнд юм билээ. Харахаар өрөвдмөөр. Тайзан дээр гараад би нэг асуулт асуусан юм. Тэгтэл "Миний ээж Солонгост биш миний хажууд байгаасай” гэсэн чинь хэцүү байдалд орж байна лээ. Их ухаантай үг хэлдэг юм. Заримыг нь эмээ нь зааж өгдөгн байж магадгүй. Гэхдээ л ингэж сэтгэлээсээ хэлнэ гэдэг сонин. Клипийн зураг авахуулж байхад би аминдаа хүүхдийн хажууд илүү дутуу хөдөлгөөн хийхгүй байя гэж бодсон. Гэтэл хүү зураг авах болгонд өөр өөр үйлдэл хийгээд, намайг татаж авчирч үнсээд л… Зураглаач нар үнэхээр гайхсан. Одоо манайхаар их ирдэг болсон. Багш дээрээ очно гэдэг гэсэн.

Над руу ярихаар би эмээгийнх нь утсыг өгдөг юм. Эмээ нь тэр хүүгийн төлөө бүхнээ зориулсан хүн байна билээ. Америкт байгаа монголчууд нэгдэж байна. Мөн өвөрмонголчууд нэгдэж байна. Энэ олон хүмүүстэй хэрхэн харилцах нь тэр хүмүүсийн асуудал. Би "иймэрхүү хандив нэрийн доор ашиг хараад явдаг хувь хүмүүс байдаг болчихсон шүү, болгоомжтой хандаарай” гэж захисан. Хүүгийн гэр бүлийнхэн ч тэр, хандив өгөхөөр хандаж буй хүмүүс ч тэр тунгаана биз. Б.Бат-Энэрэл хүү хүмүүсийн сэтгэлийг айхтар их татаж байна. Өөр өгөгдөл байна. Надтай учирах бас л нэг тавилантай байж дээ гэж боддог.

-Хүүд туслах гэсэн хүмүүс их байх шиг байсан. Тоглолтынх нь тасалбар их эрэлттэй байгаа бололтой?

– Над руу ярихаар би эмээгийнх нь утсыг өгдөг юм. Эмээ нь тэр хүүгийн төлөө бүхнээ зориулсан хүн байна билээ. Америкт байгаа монголчууд нэгдэж байна. Мөн өвөрмонголчууд нэгдэж байна. Энэ олон хүмүүстэй хэрхэн харилцах нь тэр хүмүүсийн асуудал. Би "иймэрхүү хандив нэрийн доор ашиг хараад явдаг хувь хүмүүс байдаг болчихсон шүү, болгоомжтой хандаарай” гэж захисан. Хүүгийн гэр бүлийнхэн ч тэр, хандив өгөхөөр хандаж буй хүмүүс ч тэр тунгаана биз. Б.Бат-Энэрэл хүү хүмүүсийн сэтгэлийг айхтар их татаж байна. Өөр өгөгдөл байна. Надтай учирах бас л нэг тавилантай байж дээ гэж боддог.

-Хүү Очирваань хайр­ханыг амьд уул гэж хэлж байсан. Би хүмүүс тэгж хэлж байгааг сонсоогүй. Та Очирваань хайрханаас хэр их энерги авдаг вэ?

-Би хүүхэд байхаасаа Отгонтэнгэр уулыг байнга дуулж ирсэн. Бэлээр нь тойроод л яваад байдаг юм. Уржнан Бадар Хундага дээр очсон. 50 нас гарч байж тал дунд нь очлоо. Аав маань захисан болохоор 50 гарч байж тал дунд нь очлоо.

-Таны уран бүтээлд өндөр амжилт хүсье?

 
Amjilt.com

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.