МАРТСААР БАЙХ УУ

266

МАРТСААР БАЙХ УУ

 

Та нар бод доо!

10 настай хөөрхөн хүүг хичээл рүүгээ гарцаар гарч явахад нь өршөөлөөр суллагдсан архичин бандгар жипээрээ дайрч, чирч алчихаад, цуг явсан согтуу хүүхэн нь агнасан ангаа үхсэн үгүйг нь шалгаж буй мэт хөлөөрөө хөдөлгөж байсан.
Бид шуугисан
Бид үзэн ядсан
Тэгээд л мартсан

Бяцхан үрсээ эцэг нь хазаж тамалж, заазуураар зүсч, өстөнөө тарчлааж буй дундад зууны яргачин мэт аашилсан..
Бид шуугисан
Бид үзэн ядсан
Тэгээд л мартсан
20-иодхон настай залуухан бүсгүйг хорьж зодож, хүн танихын аргагүй хөх ногоон тулам болгож алчихаад архины хордлогоор өнгөрсөн гэсэн. 
Бид шууугисан
Бид үзэн ядсан
Тэгээд л мартчихсан

4 настай охиныхоо тархийг нь гоожтол нүдээд, "-Ааваа намайг уучлаарай" гэсээр байтал нь эмнэлэгт ч эмчлүүлэлгүй хөнөөчихсөн байсан.
Бид шуугисан
Бид үзэн ядсан
Зул Өргөсөн
Тэгээд мартсан

Төрсөн аав нь Портер машиндаа 2 төрсөн хүүхдээ цоожилж байгаад шатаасан
Бид шуугисан
Бид үзэн ядсан
Тэгээд л мартсан

Одоо...Эцэгтэй нь суух гэж 7-хон настай хүүхдийг 200 мянгаар хөнөөлгөсөн бид шуугиж, бас үзэн ядаад, тэгээд л удахгүй мартана...

Сүмбээ агсныг бас л захиалгаар хөнөөлгөсөн
Бид шуугисан
Бид үзэн ядсан
Тэгээд л мартсан
Бандаашны хэргийг мартлаа
5 настай охиныг бас мартаж байна.
Сэлэмний хэрэг бас дарагдах гээд байна

МАРТСААР БАЙХ УУ
НИЙГЭМ ЯМАР АЙМШГИЙН БОЛЧИХООД БАЙХАД БҮГД ДАСЧИХСАН, ЮУ Ч БОЛООГҮЙ МЭТ ЯВЦГААЖ БАЙНА. ЭНЭ БҮХЭН ҮҮНИЙГ УНШИЖ БАЙГАА ЧАМТАЙ ТОХИОЛДВОЛ ЧИ ЯАХ УУ? МАРТАЖ ЧАДАХ УУ.

ОДОО ЧИ НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ДУУ ГАРАХ ЦАГ ИРСЭН

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.