Хулгайч нарын гарт ордог эд зүйлсийн 80% нь гар утас

296
Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас нийтийн тээвэр дэх халаасны хулгайгаас урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд Нийслэлийн тээврийн газар, "Улаанбаатар смарт карт” ХХК, том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчид хамтран оролцлоо.

Энэ үеэр Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн эрүүгийн ахлах мөрдөгч Д.Батзаяа "Нийт халаасны хулгайн гэмт хэргийн 30 орчим хувь автобусны буудлын орчимд үйлдэгдэж байна. Нэг автобусанд дөрвөн камер байрлуулсан байдаг бөгөөд тэдгээр камеруудаар автобусанд сууж, бууж байгаа болон буудал дээрх хүмүүсийг бүгдийг нь харах боломжтой. Хулгайд алдагдаж байгаа эд зүйлийн 80 гаруй хувийг гар утас эзэлж байгаа бөгөөд загвараар нь ангилбал, 46 хувийг "iphone”, 42 хувийг "samsung”, үлдсэн 10 гаруй хувийг бусад загварын гар утас эзэлж байна” хэмээн мэдээллээ.

Хяналтын камерын бичих төхөөрөмж буюу хатуу диск нь 20-28 хоногийн бичлэгийг хадгалах багтаамжтай байдаг аж. Багтаамж нь дүүрсэн бол хуучин бичлэгүүдээс автоматаар устгаж бичдэг байна.  Халаасны хулгайн гэмт хэргийн дийлэнх тохиолдол иргэд хамгийн ихээр зорчдог газар буюу "Таван шар”, "Саппоро”, 10 дугаар хороолол, Багшийн дээд гэх мэт буудлуудад үйлдэгддэг аж.
Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.