Крымд болсон сонгуулийн талаар АНУ-ын ажиглагч ингэж дүгнэжээ

618

Крымд болсон сонгуулийн талаар АНУ-ын ажиглагч ингэж дүгнэжээД.ЭНХЭЭ

Крымд санал хураах үйл явц ил тод, сонгогчдод ямар нэг дарамтгүйгээр болж өнгөрөв. Энэ тухай Симферопольд болсон хэвлэлийн бага хурал дээр АНУ-ын ажиглагч Гилберт Докторов өгүүлэв.

Итали, АНУ, Герман, Серб, Франц, Пакистан, Венесуэл, Ливан, Австри, Малайз, Финлянд, Афганистан болон бусад улс орны төлөөлөгчид ОХУ – ын янз бүрийн бүс нутагт сонгуулийн хороодод ажиллав. "Крымд болсон сонгуулийг ажиглахаар ирсэндээ баяртай байна. Дэлхий даяараа энд болж байгаа сонгуулийг сонирхож байна. Бүх зүйл мэргэжлийн түвшинд, нам тайван, элдэв будлиан, жагсаал цуглаангүй болж өнгөрсөн явдал сэтгэл хөдөлгөлөө. Сонгуулийн техник бүрэн дүүрэн ил тод байлаа. Би та бүхэнд баяр хүргэж байна” хэмээн АНУ – ын ажиглагч Гилберт Докторов онцлон тэмдэглэсэн байна. ”Крымын хойг дахь Крымын бүгд найрамдах улс болон Севастопольд Оростой дахиж нэгдсэнээс хойш анх удаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаа юм. Санал хураалт Крымын бүгд найрамдах улсад сонгуулийн санал хураах 1206, баатар – хот Севастопольд 182 хэсэгт явагдав. Сонгуулийн үйл явцыг 20 орны 42 олон улсын ажиглагч ажигласан байна.

Polit.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>