С.Баярцогтыг Оюутолгойн гэрээг хийхдээ авлига авсныг Швейцарын банк нотоллоо!

1005

МОНГОЛ УЛС 400 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРААР ҮНЭЛЭГДЭХ ХОСГҮЙ ИХ БАЯЛГАА АЛДААД ДЭЭР НЬ ӨРӨНД ҮЛДЭХЭЭР ГАДНЫХАНТАЙ ХУЙВАЛДАН ХИЙСЭН #ОЮУТОЛГОЙН_ГЭРЭЭГҮЗЭГЛЭХДЭЭ С.БАЯРЦОГТ ИХЭЭХЭН ХЭМЖЭЭНИЙ АВЛИГАЛ АВСНЫГ ШВЕЙЦАРЫН ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА 2018 ОНЫ 3 САРД ХӨДЛӨШГҮЙ БАРИМТААР ИЛЧИЛЛЭЭ.


С.Баярцогт новшийг дансандаа 1 сая доллар мартсан гэж ярихад бүгд итгэсэн, одоо ч тэгж итгэсэн дүнхүүнүүд байсаар л байгаа. Энэ цаазаар авахуулах ёстой новшийг "чадалтай" залуу энэ тэр гэж бялдуучилдаг хамсаатнууд ч бидний хажууд байгааг хамт илрүүлэн нийтийн хүртээл болгох ёстой.

Үнэн хэрэгтээ Баярцогт зөвхөн ганц удаагийн үйлдлээр 10 сая доллар хахуульд авсан нь Швейцарын прокурор илрүүлэн нотлох баримтаар баталжээ. Цаана нь илрээгүй хэд байгааг хэн ч үл мэднэ. Гэхдээ илрэх цаг удахгүй. Мөн Оюутолгойн луйврын гэрээ, С.Баярцогт, С.Баяр, Ц.Элбэгдорж нар гээд олон хүмүүс авлигал авч хийсэн нь нотлогдож одоо өөрчлөх боломж нээгдлээ!

Дэлхийн томоохон мэдээллийн хэрэгсэл Reuters ингэж мэдээлэв: https://www.reuters.com/ article/ us-swiss-rio-tinto-plc-mong olia/ swiss-seize-bank-accounts-a mid-probe-linked-to-rio-ti nto-mongolia-mine-idUSKBN1 GV1AG

Швейцарь улсын хуулийн дээд байгууллага тус улсын банкин дахь С.Баярцогтын $1.85 саяын үлдэгдэлтэй данснуудыг царцаасан тухай мэдээллээ.

РиоТинтогийн олборлолтын гэх гэрээг байгуулахад хуйвалдсан байх нь өндөр магадлалтай байгаа Монгол улсын экс сангийн сайдын авлигын хэргийг шалгах ажлын хүрээнд ийм арга хэмжээ авсан байна.

Данснуудын нэгийг РиоТинтогоос сангийн сайд асан С.Баярцогтод $10 саяыг шилжүүлэхэд ашигласан гэж Швейцарийн Ерөнхий Прокурорын мэдэгдэлд өгүүлжээ.

2009 онд Рио Тинтотой С.Баярцогтын байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсны үр дүнд Британи-Австралийн РиоТинто компани Оюу Толгойн төслөө эхлүүлжээ.

Прокурорын мэдэгдэлд "Гадаад орны засгийн газрын сайдын албан тушаалд дөнгөж томилогдсон хүн ийм их хэмжээний мөнгө хүлээн авсан нь маш их сэжигтэй байна” гэжээ.

Мөн "Сангийн сайд байхдаа Баярцогтын гарын үсэг зурсан Оюутолгойн гэрээ Монголын талд маш их хохиролтой байх шинж тэмдгүүд ажиглагдаж байна” гэсэн байна.

2008 оны есдүгээр сард буюу Баярцогтыг сангийн сайдаар томилогдсон яг тэр сард $10 САЯ АМЕРИК ДОЛЛАР буюу 25 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ түүний нэрийн дансанд шилжүүлсэн байжээ.

DMNN

https://www.facebook.com/dmnegdel/photos/a.1402932456652727.1073741829.1402550363357603/2100147670264532/?type=3&theater

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>