Улс төрийн АХ НАРЫН тохирооны сонгодог загвар буюу ЭБЭ& Number one

245
 

Улс төрийн АХ НАРЫН тохирооны сонгодог загвар буюу ЭБЭ& Number one

 

 ESA— Эрүүл мэндийн сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбад холбогдох хэрэг гурван жил сунжирсны эцэст энэ оны хоёрдугаар сарын 9-ний өдөр эцэслэн шийдэгдэж Улсын Дээд шүүхийн давж заалдах шатны шүүхээс түүнд 4.6 жилийн ял оноосон. Анхнаасаа улс төрийн зорилготойгоор гүйцэтгэх ажиллагаа явуулж, зохион байгуулалттайгаар ялласан уг хэрэгт чухам юуны учир дан ганц Г.Шийлэгдамба яллагдав.


    Хэн юуны учир уг хэргийг одоо мартуулахыг хүсэв гэдгийг Эхсурвалж агентлаг  "Г.Шийлэгдамба СҮҮЛЧИЙН ЗОЛИОС БИШ буюу ГЕНСЕК НАРЫГ ХҮЛЭЭЖ БУЙ ТАВИЛАН” нийтлэлээрээ хөндсөн билээ. 

 

    Тэгвэл энэ удаад уг хэргийн хөшигний цаана хэн гэгч хүмүүсийн хооронд ямар наймаа өрнөснийг дэлгэхийг зорьлоо.


    Г.Шийлэгдамбыг хэрэгт холбогдон саатуулагдасны дараахан Н.Энхбаярыг МАХН-аас Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Шадар сайдаар ажиллуулах хүсэлтээ УИХ-д тавьсан байдаг. Гэвч УИХ-аас түүнийг Шадар сайдаар томилох хүсэлтийг тодорхой хууль зүйн үндэслэлээр хүлээж аваагүй юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг экс Ерөнхийлөгчийн хүн буюу Ч.Сайханбилэгийн Засгийн газар нэртэй ч үнэндээ ЭКС-ийн тоглоомын "ЗА” байсан гэдэг нь "АСЕМ” зэргээс хүн бүр мэдэх юм. Үүний цаана экс Ерөнхийлөгчтэй  Н.Энхбаяр тохиролцон өөрийгөө Шадар сайд болгох Мөн Г.Шийлэгдамбын намын санхүүжилттэй холбоотой хэрэгт холбогдсон асуудлыг зөвхөн өөрт нь үүрүүлэх,  хариуд нь 2017 оны Ерөнхиийлөгчийн сонгуулиар ЭКС-ийн дэмжиж байгаа хүнийг дэмжих тохиролцоо хийгдсэн зэрэг нь хожим болсон үйл явдлаар нотлогдсон юм. 

 

    Энэ тухай ч УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлэхдээ,  "Ц.Элбэгдорж намайг дуудаж уулзсан. Танай дарга бид хоёр ойлголцсон. Чи даргынхаа үгээр яв гэж хэлсэн. Одоо тэр хоёр найз болсон” зэргээр ярьсан билээ. 

 

    Тэгвэл тухайн үед Төрийн тэргүүн байсан Ц.Элбэгдорж Эрүүл мэндийн сайд Г.Шийдэгдамбыг Н.Энхбаяртай хамт золиослох ямар зөрчил байсан бэ гэдэг асуулт зайлшгүй урган гарна. Үүний товч хийгээд тодорхой хариулт нь нэгдүгээрт,  албан тушаалын томилгоо, хоёрдугаарт Н.Энхбаярыг гартаа оруулахад Г.Шийлэгдамбын хэрэг түүнд хэрэгтэй болсон юм. 

 

 

    Нэгдүгээр буюу  албан тушаалын томилгооны асуудлыг дэлгэрүүлсэн нь зүйтэй болов уу?

 

    Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын томилгоонд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцон өмнө нь энэ салбарын сайдаар ажиллаж байсан С.Удвалын үед хэл ам хэрүүл тэмцэл хийсээр Эрүүл мэндийн яаманд Төрийн нарийн бигийн даргаар томилогдож асан өөрийн найз Саруулбуянгын эхнэр А.Эрдэнэтуяаг томилуулах шахалтыг Ч.Сайханбилэгээр дамжуулан Г.Шийлэгдамбад удаа дараа үзүүлсэн гэдгийг тэрээр МАХН-ынхандаа ярьж байжээ. 

 

    Зарчмын хувьд үүнийг хүлээж авах боломжгүй байсан нь өөрлүүгээ "гал дуудсан” хэрэг болсон бололтой. Үүнийг А.Эрдэнэтуяа ч өөрөө яамныханд ярьсан гэдэг. Болж өрнөсөн үйл явдлуудаас харахад "үгэнд нь ордоггүй”  Г.Шийлэгдамбыг барьж хорих үүргийг экс Ерөнхийлөгчийн захиалгаар АТГ гүйцэтгэж улмаар дараагийн сайдын суудлыг  АН –ын хүн болох С.Ламбаа авсан. Үүний дараагаар Төрийн нарийн бичгийн даргад А.Эрдэнэтуяагаа томилон санаагаа гүйцэлдүүлсэн юм. 

 

    Мөн Төрийн ЭКС тэргүүн албан тушаалаасаа буухаасаа өмнө А.Эрдэнэтуяаг "Оргил рашаан сувилал”-ын даргаар тавьж хувьчлах асуудлыг амжуулснаас гадна Гавьяат эмч болгож хайр хишгээ хүртээсэн билээ. 

 

    Харин Н.Энхбаярын хувьд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ЭКС-ийн заавраар ажиллаж түүний захиалсан хүнийг намаасаа нэр дэвшүүлэн сойж, бас "ЦАГААН ХУУДАС”-ны уриалгыг хэрэгжүүлсэн юм. Гэвч энэ бүхэн нь амжилт олоогүй билээ. 

 

    Г.Шийлэгдамбаар "туг тахьсан” явдал бол  улс төр дэх "АХ НАРЫН”  тохиролцоо хэрхэн явагддаг, тэд ашиг сонирхолын хүрээнд юуг гүйцэлдүүлдэг, ашиг сонирхолд нь хэн нэгэн хөндөлсвөл хэрхэн "арга хэмжээ” авдагийн ердөө л нэгхэн жишээ нь. 

 

    Монгол Улсын иргэнийг улс төрийн аливаа үйл явдлын золиос болохоос сэргийлэн хамгаалах учиртай  хууль  хяналтын байгууллагууд болон шүүх засаглал ч АХ НАРЫН захиалга гүйцэлдүүлсэн үйл явдлууд болж өнгөрсөнийг одоо бид харж байна. Энэ бүхэн хэт чимээгүй өнгөрч байгаа мэт боловч тодорхой хугацааны дараа дүү нараа золиослож өөрсдөө хождог ах нарын энэ мэт явдлууд эргэн сөхөгдөж үнэн ялж, сайн цаг ирнэ гэдэгт итгэнэм. 


Ө. ҮЛЭМЖТӨГС 

ЭХ СУРВАЛЖ: http://ekhsurvalj.mn/news/view/4946


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.