МОНГОЛ ОРОНД ГАН ГАЧИГ НҮҮРЛЭЖ, ИРЭЭДҮЙД ЦӨЛЖИЛТ ЯВАГДАХ УУ…ЭСВЭЛ

174

 

МОНГОЛ ОРОНД ГАН ГАЧИГ НҮҮРЛЭЖ, ИРЭЭДҮЙД ЦӨЛЖИЛТ ЯВАГДАХ УУ…ЭСВЭЛЦаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарал хамгийн хурдтай явагдаж байгаа бүс нутагт манай улс багтаж буй. Саяхан АНУ-ын Моргантаун хотын Уэст Виржиниа их сургуулийн эрдэмтэд модны цагирагны тусламжтайгаар Монгол орны ган ганчигийн ирээдүйн нөхцөл байдал болон өнгөрсөн түүхийн талаар судалж дүгнэлт гаргажээ.

Судалгаагаар 2000 орчим жилийн цаг уурын түүхийг тооцоолж гаргасан бөгөөд 800 оны үед хамгийн хүнд ган гачиг тохиолдож байсан аж. Харин 2000-2010 оны хооронд тохиолдсон ган гачиг, хуурайшилт нь хүний буруутай үйлдэлээс болсон байна. Сүүлийн жилүүдэд болсон хуурайшилтын гуравны нэг орчим нь хүнээс хамааралтай цаг уурын дулааралтай холбоотой болохыг компьютер загварчлалын аргаар тодорхойлжээ.

Эрдэмтэд хагас чулуужсан модны цагирагын тусламжтай дээрх дүгнэлтийг гаргасан аж. Ингэхдээ хэдэн зуун ширхэг Сибирийн нарсны цагирагийг судалсан байна. Энэхүү судалгааны үр дүн Өмнөд Африк, Калифорнид хийгдсэн судалгаануудын ололттой нийцэж байгаа гэнэ. Харин ирээдүйд Монголын газар нутагт өмнө тохиолдож байснаас илүү хатуу ган гачиг нүүрлэхгүй гэж дүгнэжээ. Энэ зууны эхэн үед цаг уурын дулаарлаас болж нэлээд хуурайших боловч зууны сүүл рүү чийглэг цаг уур зонхилох төсөөлөл гарсан байна. Хэт их халуун нь эхэндээ агаарыг хуурайшуулах боловч эцэстээ халсан агаарт чийг ихээр хуримтлагдаж, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх гэнэ. Энэ өөрчлөлт нь Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд ч нөлөөлнө гэж дүгнэжээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.