ДЭЛХИЙН ХАМГИЙН ЦАРАЙ МУУТАЙ 10 НОХОЙ

155

ДЭЛХИЙН ХАМГИЙН ЦАРАЙ МУУТАЙ 10 НОХОЙ

 

Нохой нь хүн бүрийн сэтгэлийг татдаг үнэнч, ухаантай амьтан. Харин эдгээр ноход таны анхаарлыг татах болов уу? 

  1. Сэм нь 2005 онд Калифорнид болсон тэмцээнээс дэлхийн хамгийн царай муутай нохойгоор шалгарсан юм. Тэрээр энэ шагналыг гурван жил дараалан хүртсэн байна.
  2. Манчкин нь хэд хэдэн удаа тэмцээнд түрүүлж, дэлхийн хэвлэлүүдийг чимсэн. Гундсан саарал үстэй энэ нохойны үүлдрийг тодорхойлоогүй гэнэ.
  3. Өрөөсөн нүд нь сохор Поинтер нохойг үрчилж авахаар зуу гаруй хүн дугаарлан зогссон ажээ. Тэрээр хоёр настай байхдаа буюу 2010 онд Британийн хамгийн царай муутай нохойгоор шалгарч байв.
  4. Сонома Марин 2009 онд дэлхийн хамгийн царай муутай нохой болжээ. Хятад үүлдрийн энэ нохойны арьс нь үнэхээр муухай ажээ.
  5. 2007 онд хоёр настай Илвүд нохой хамгийн царай муутай амьтнаар шалгарч, эзэндээ 1000 долларын шагнал авчирчээ. 
  6. Онгорхой шүд, үнсэн саарал үстэй нохой нь мөн Британийн хамгийн царай муутай амьтан юм. Эзэн нь түүнийг модон дотроос олж байжээ. 
  7. Раско нохойны өвөг дээдсүүд дэлхийн царай муутнаар үе дамжин сонгогдож байжээ. Төрөлхийн үсгүй, толботой энэ амьтан Хятад үүлдэрт тооцогддог.
  8. Арьсны хорт хавдраар өрөөсөн хөлгүй болсон энэ нохой 2009 онд дэлхийн хамгийн царай муутнаар шалгарчээ. Тэрээр энэ шагналыг хүртсэнээс хойш таван сарын дараа үхжээ. 
  9. Пабст нь хямд үүлдэрт тооцогддог. Гэхдээ дэлхийн хамгийн царай муутай нохойгоор удаа дараа шалгарсан.
  10. Бөгтөр нуруу, хялар нүдтэй Эбби нохой нь 2010 онд хамгийн царай муутай амьтан болжээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.