МОНГОЛЧУУД ЖИЛД ГУРВАН ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР КОФЕ УУДАГ

312

МОНГОЛЧУУД ЖИЛД ГУРВАН ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР КОФЕ УУДАГДэлхийн зах зээлд сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөн кофены үйлдвэрлэл Ази тивд цар хүрээгээ тэлж, Монголд ч үйл ажиллагаагаа өргөжүүлээд багагүй хугацааг үдэж байна. "Монголиан маркетинг консалтинг”-ийн 2016 онд хийсэн судалгаанд 15-60 насны хүн амын 53 хувь нь кофе хэрэглэдэг болохыг тогтоожээ. Үүнийг хүн амын тоотой харьцуулбал 984 мянган хүн кофе хэрэглэж байна гэсэн үг. Эдгээр хүмүүс жилд гурван тэрбум орчим төгрөгийг кофенд зарцуулдаг аж. Гаалийн ерөнхий газрын тайланд дурдсанаар 2017 онд гаднаас 93.9 тонн кофе импортолжээ. Мөнгөн дүнгээр илэрхийлбэл, өнгөрсөн онд л гэхэд 803 мянган ам.долларын кофе импортолсон байна.

Монгол Улсын 15-60 насны хүн амын 53 хувь нь кофе хэрэглэдэг.
2017 онд гаднаас 93.9 тонн буюу 803 мянган ам.долларын кофе импортолжээ.
БНСУ-аас импортолдог "Maxim”, "Ye Ye” болон дотоодын үйлдвэрийн "Хаан” кофе хамгийн их борлуулалттай.
Монгол Улсын хувьд Вьетнам, Ирланд, Кени, Мали, Танзани, Эквадор зэрэг 10 гаруй улсаас кофе импортолсон байна. Ялангуяа Вьетнамаас импортолдог кофены хэмжээ сүүлийн хоёр жилд 12 хувиар өссөн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.