Ч.БЭЭЖИНХҮҮ ГЭГЧИЙН АРВИН ИХ ЗАЛИЛАНГИЙН ХЭРГЭЭС ЗАРИМ НЬ ШИЙДЭГДЭЖ ЭХЭЛЛЭЭ!

352

Ч.БЭЭЖИНХҮҮ ГЭГЧИЙН АРВИН ИХ ЗАЛИЛАНГИЙН ХЭРГЭЭС ЗАРИМ НЬ ШИЙДЭГДЭЖ ЭХЭЛЛЭЭ!

Залилан мэхлэгч Ч.Бээжин-хүүтэй холбоотой нэгэн хэрэг 2018 оны 03-р сарын 05-ний өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхийн танхимд болж өнгөрөв. Энэ нь иргэн Пүрэвтогтох гэдэг хүнд Зайсан дахь будлиантай байсан газраас 0,5 га газар дур мэдэн зарж, 50 мянган ам.доллар бэлэн аваад өвөртөлчихсөн цэвэр залилангийн үйлдэл байлаа.

Энэ тухай тайлбарлахаас өмнө уг газрын маапаан анхнаасаа хэрхэн дэгдэж байсынг өгүүлэх нт зөв болов уу. Ч.Бээжинхүү нь одоогоос арваад жилийн өмнө Цэрэндагва гэдэг хүнээс Зайсан дахь 3,3 га газрыг нь "Таньд би 50 сая төгрөг өгье” гэж итгэмжлэл хийлгэж аваад арван сая төгрөг өгч амыг нь таглангуутаа иргэн Б.Лхагвасүрэнд 400 мянган ам.доллараар зарчихжээ.

Тэгэхдээ хөрөнгө оруулалтын гэрээ хийж, газрын гэрчилгээ болон бусад бичиг баримтыг Б.Лхагвасүрэнгийн хүү Л.Золбоогийн нэр дээр шилжүүлэхээр болсон ч Ч.Бээжинхүү нь бултаж зугтаад эхэлжээ. 400 мянган ам.доллар буюу нэг тэрбум төгрөг хэнэг ч үгүй аваад хармаалчихсан мөртлөө ийм авир гаргасан нь дэндүү хуншгүй үйлдэл мөн биз. Гэвч үүндээ бас сэтгэл нь ханахгүй дахиад луйвар хийж эхэлжээ.

Тухайн үед Байгаль орчны яамны газрын дарга Намхай гэж хүн байсан бөгөөд Ч.Бээжинхүү энэ нөхрийн тархийг барьж хуйвалдаад Б.Лхагвасүрэнд зарсан газраа өөрийн "Ихэрнева” компанийн нэр дээр шинээр газрын гэрчилгээ хууль бусаар авчих нь тэр. Уг газар нь гурван хэсэг газар бөгөөд Ч.Бээжинхүү нэг хэсэг 0,5 га газрыг нь Пүрэвтогтох гэдэг хүнд 100 мянган ам.доллараар зараад 50 мянган ам.долларыг нь аваад хармаалчихжээ.

Тэгээд үлдсэн газрыг нь дахиад өөр хүнд дамлан зарах гээд явж байсан байна. Харин үүнийг нь иргэн Б.Лхагвасүрэн олж мэдсэнээр цагдаад гомдол гаргасан байдаг. Тиймээс тухайн үед Ч.Бээжинхүүтэй сууж байсан нөхөр Эрдэнэдалай нь "Манай авгай хэрэгт орох гээд байна. Цагдаагаас гомдолоо татчихаажээ” гэж Б.Лхагвасүрэнгээс гуйх болжээ. Тэгээд мөнөөх "Ихернева” компанийн нэрээр хууль бусаар хийлгэж авсан бүх бичиг баримтыг нь Б.Лхагвасүрэнд өгөөд, уг газрын 60 хувийг Лхагвасүрэнгийн нэр дээр шилжүүлж өгсөнөөр иргэн Б.Лхагвасүрэн цагдаад өгсөн гомдолоо татаж авчээ.

Тэгтэл бас болоогүй ээ, энүүхэн хооронд Ч.Бээжинхүү бас жаахан луйвар хийгээд авсан байдаг. Жишээ нь Б.Лхагвасүрэн Ч.Бээжинхүүгийн өмнөөс Пүрэвтогтох гэдэг хүний 50 мянган доллар, мөн уг газар дээр хашаа барьсан 3000 доллар, нийт 53 мянган долларыг зээлж өгсөн бөгөөд үүний барьцаанд Ч.Бээжинхүү 89-66 УБӨ улсын дугаартай Ландкрузер машинаа тавьсан байна. Гэтэл дараа нь элдэв арга хэлэглэж байгаад энэ машинаа бас хулхидаад авчихжээ. Мөн Ч.Бээжинхүү нь "Газрын гурвалсан гэрээг "Ихэрнева” ХХК-д хийлгээд өгье.

Газрын алба хахуулийн таван сая төгрөг өгчих гээд гэрээ хийж өгөхгүй байна” гэж Энхтуяа гэдэг хүний "ХААН” банкны данс өгчээ. Тиймээс Б.Лхагвасүрэн түүнд итгээд уг мөнгийг нь шилжүүлжээ. Гэтэл энэ нь худлаа байжээ. Төрийн албан хаагчийн нэрийг ашиглаж залилж авсан байв. Мөн Ч.Бээжинхүү хот төлөвлөлтийн газарт эскиз зураг батлуулж өгье, хахуулийн мөнгө хэрэгтэй байна гээд Б.Лхагвасүрэнгээс 4,5 сая төгрөг залилж авчээ. Үүнээс гадна Ховдын харъяат Ч.Бээжинхүү нь нутаг нэгт Ховдын хэд хэдэн хүнийг хуурч мэхэлсэн юм байна. Миний юмыг хөөцөлдөөд өгвөл мөнгө төгрөг, байшин барилга өгнө гэж том том ам гардаг, мөн сайн гэсэн өмгөөлөгч нарыг хөлсөлж авахдаа гаргууд бөгөөд энэхүү Зайсангийн газрын хэрэг дээр гэхэд л таван ч өмгөөлөгч ээлж дараалан хөлсөлж аваад, мөнгө төгрөг, байшин барилга өгнө гэж амлажээ.

Гэвч тэр өмгөөлөгч нартаа хүртэл юу ч өгөлгүй зальдчихсан байх жишээтэй. Түүнчлэн Ч.Бээжинхүү нь төрийн албаны нэр барихдаа гаргууд нэгэн бөгөөд жишээ нь "Би дээгүүр их нөлөөтэй. Төрийн томчуудтай найз нөхөд. Тиймээс төрийн одон медаль гаргаад өгч чадна” гэж олон хүнийг хууран мэхэлж их хэмжээний мөнгө залилсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа юмсанж. Бээжинхүү нь одоогийн сууж буй нөхөр С.Алтангэрэлтэйгээ хамтраад 2014 онд нэгэн жижиг хэрэг өдүүлээд эрэн сурвалжлагдаж байсан өөр нэгэн баримт Улсын дээд шүүхийн цахим сайтад байдаг юм байна.

Тэр нь юу гэвэл "УБТ” компаниас С.Алтангэрэл 20 сая төгрөг зээлж, тэгээд эцэст нь уг компани зарга үүсгэж, үүний хариуд Ч.Бээжинхүү "Манай нөхөр Алтангэрэл нас барчихсан” гэж худлаа хэлсэнээр эдний хэн хэн нь эрэн сурвалжлагдаж байсан юм байна. Амьд байгаа нөхрөө нас барсан гэж худлаа хэлж явсан нь Ч.Бээжинхүү гэгчийг ямар хүн болохыг нотлоод өгч байгаа юм. Улаан цагаандаа гарчихсан ийм хүнийг одоо "Луйварчин” гэж цоллохгүй бол өөр юу гэж цоллох билээ.

Хүнд чинь бас айж, ичих булчирхай гэж байдаг даа. Гэвч Ч.Бээжинхүү бол ёстой л цагаандаа гарчихсан шуналын тулам ажээ. Мань хүүхэн мөнөөх 3.3 га газраа буцааж авахын тулд иргэн Б.Лхагвасүрэнгийн найз Батдоржоор зуучлуулан хошууч генерал О.Үржинг өмнөө барьжээ. Ингээд Үржин генерал Б.Лхагвасүрэнтэй уулзахдаа: "Манай дүү хүүхэн Бээжинхүү чамд газраа зарчихсан юм байна.

Одоо буцааж авъя гээд байна. Газрыг нь буцаагаад өгчихөөч” гэж гуйжээ. Хариуд нь Б.Лхагвасүрэн: "За тэгвэл гурван сарын хугацаа өгье. Энэ хугацаанд миний 400 мянган долларыг буцаагаад өг. Тэгээд газраа ав” гэж тохироод гэрээ хийж, гарын үсэг зурсан байна. Гэрчээр нь Б.Лхагвасүрэнгийн зуучлагч бас гарын үсэг зуржээ. Гэвч энэ явдлаас хойш гурав, дөрвөн сар болоход Ч.Бээжинхүү хэл чимээ байдаггүй. Өмнө нь зальдсан хамаг мөнгөө ууж иддэг улаан хоолой руугаа цөлчихсөн юм чинь энэ хүүхэнд юу боллоо гэж 400 мянган ам.доллар тэнгэрээс унасан мэт ороод ирэх билээ.

Тэгэхдээ Үржин генерал, зуучлагч Батдорж нарыг мөн л хулхидсан байгаа юм. Мань хүүхэн Үржин генералд хаус авч өгнө, бас гучин мянган доллар өгнө гэж даналзжээ. Зуучлагч Батдоржид болохоор 20 мянган доллар өгнө гэж ам гарчээ. За эд нар ч яахав, Ч.Бээжинхүүд хулхидууллаа гэхэд ямар эд мөнгөөрөө хохирсон биш. Нутгийн ах Үржин генерал нь Бээжинхүүг хулхины авгай байна гэж мэдээд л зайгаа бариа биз.

Алдсан хүн арван тамтай гэдэг. Ямартай ч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүх Ч.Бээжинхүүг түмэн буруутай болохыг нотлон шүүж, иргэн Пүрэвтогтохтой холбоотой 50 мянган ам.доллар, мөн түүнд зарсан газар дээр хашаа барьсан 3000 ам.доллар, нийт 53 мянган долларыг иргэн Б.Лхагвасүрэнд төлж барагдуулах шийдвэр гаргажээ. Ингэж залилан мэхлэгч Ч.Бээжинхүүгийн далай  шиг арвин их залилангийн үйлдлээс зарим нь шийдэгдэж эхлээд байна.

Эх сурвалж: Ноцтой мэдээ сонин

Б.Галсансүх

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.