Какүрюү М.Ананд 11 даваатайгаар ганцаараа итгэл төгс тэргүүлж байна

174

 

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын башё өндөрлөхөд ердөө гурван өдрийн барилдаан үлдлээ. Дээд зиндаанд ёкозүна Какүрюү М.Ананд 11 даваатайгаар ганцаараа итгэл төгс тэргүүлж буй.

Жюүрёод манай бөхчүүдээс Таканоива А.Баасандорж, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Азүмарюү С.Тодбилэг, Сэйро А.Өнөболд нарын долоон бөх барилдаж байна. Эдгээрээс Миторюү Б.Төрболд найман даваа авч тавин хувийн амжилтаа хийсэн бол Дайшёохо Р.Шижирбаяр, Сэйро А.Өнөболд нар долоон даваатай болжээ. 

Харин Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар зургаан даваатай байгаагаас үлдсэн гурван барилдаанаас хоёрт нь ялалт авахад тавин хувийн амжилтаа үзүүлэх юм.

Өнгөрсөн намар ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржид зодуулж, хүнд бэртэл авсан гэх шалтгаанаар хоёр башё дараалан өнжсөн Таканоива А.Баасандорж энэ башёгийн онцлох бөхийн нэг билээ. 

Такаоива өчигдрийн барилдаанд Амаказэд ялагдсанаар үлдсэн гурван барилдаанд унах эрхгүй боллоо. Учир нь тэрбээр таван даваа, долоон унаатай болсон бөгөөд тавин хувийн амжилтаа үзүүлэхэд түүнд гурван ялалт хэрэгтэй байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.