Бяцхан Монгол охин дэлхийг гайхшруулж байна

319

 

Бяцхан Монгол охин дэлхийг гайхшруулж байнаАНУ хэвлэлээр бяцхан Монгол охины талаар шуугиж байна. Бямбасүрэнгийн Марал охин 2007 онд АНУ-д төрсөн. Одоо АНУ-ын Лас вегас хотын "Gilbert academy of creative arts" сургуулийн бага ангид сурч байна.

Марал охин 4 настайгаасаа уран нугаралтаар хичээллэж эхэлсэн бөгөөд сайн багш олоход их хэцүү байсан гэдэг. Ингээд дэлхийд алдартай Нарны Цирк /Cirque du Soleil/-ийн "O” шоунд ажилладаг бөгөөд АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо амьдардаг Ж.Эрдэнэчимэг багшийн шавь болсноор уран нугаралтаар хичээллэх гараагаа эхэлсэн байна. Хичээллэхийн тулд америкийн зүүн зүгээс баруун зүг хүртэл нүүж ирсэн түүхтэй. 

 

Хамгийн анх 2013 онд 6 настай байхдаа Лас вегасын алдартай "О” шоуны зохион байгуулдаг том "One drop" шоунд тоглож байсан байна. Түүний дараа 2017 онд "Vegas international variety act festival" Young stars төрөлд оролцоод алтан медаль авсан ба "2017 viva fest young stars overall champion" болсон.

 

Мөн 2018 онд "Vegas international variety act festival” emerging artist төрөлд оролцоод хамгийн өндөр оноогоор аваргын цомыг авсан байна.  Энэ төрөлд нь томчуудтай өрсөлдсөн ажээ.  Ингээд little big shots шоунд урилгаар оролцсон байна. Мөн "America s got talent"-д оролцож байсан авьяаслаг хөөрхөн охин юм.

Бичлэг



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.