Алтантүрүү: Тунгалаг маш гайхалтай түүхийг зүрх сэтгэлд үлдээгээд явсан

290

25-р суваг телевизийн брэнд болсон "Танайд хоноё" нэвтрүүлгийг хөтлөгч Алтантүрүүгүйгээр төсөөлөхийн аргагүй. Нэг хэсэг нэвтрүүлгээ хөтлөхөө болих үед нь үзэгчид түүнийг ихэд үгүйлж байсан нь нууц биш. Тус нэвтрүүлгийн алдартай хэд хэдэн дугаар бий. Түүний дундаас үзэгч олны хайр хүндэтгэлийг хүлээгээд байсан Тунгалаг хэмээх бүсгүйн гэрт очсон нь олон хүмүүсийн нүд, сэтгэлийг нээгээд авсан. Монголчууд нэгдэн нийлбэл юу бүтээж болдгийг харуулаад авсан тус дугаарын гол баатар Тунгалаг хэмээх бүсгүй хүмүүний орчлонг харамсалтай нь орхин одсон ч түүний үлдээсэн зүйлс одоо хэрнэ дурсагдсаар буй. Хөтлөгч Алтантүрүү Тунгалаг бүсгүйн талаар "Тэр маш гайхалтай түүхийг, маш гайхалтай сэтгэлийн тэнхээг бидэнд, зүрх сэтгэлд үлдээгээд явсан. Үнэхээр Тунгалаг бол гайхалтай. Бид хоёр дараа нь уулын орой дээр суучхаад юм яриад сууж байхад надад "Алтантүрүү, надад одоо 90 сая төгрөг байна. Би одоо эмчилгээнд явах юм бол би бүх мөнгөө үрнэ. Би дахиад ядуу амьдармааргүй байна. Би хоёр хүүгээ дахиад ядуу амьдруулмааргүй байна. Гэхдээ би урьд нь хоёр хүүгийнхээ төлөө амьдарч байсан. Одоо би мянган төгрөг өгсөн хүн болгоны төлөө амьдарна гэдэг надад аймар байна. Миний сэтгэлийн тэнхээ дийлэхгүй байна" гэж надад хэлж байсан. Магадгүй тэр үнэн ч байх. Тэгээд донор хүлээгээд ололгүй бурхан болсон доо. Би хоёр хүүхэдтэй нь уулзъя гэж нэг их боддоггүй. Яагаад гэвэл очоод би тэр хоёр хүүхэдтэй юу ярих юм бэ? Хоёр хүүхэд одоо аав дээрээ байгаа. Хэрвээ тэр хоёр нүдэндээ нулимстай байвал би гүйгээд очход угаасаа л бэлэн байгаа" хэмээн дурсан ярьжээ. 

 

алтантүрүү зурган илэрцүүд

 

алтантүрүү тунгалаг зурган илэрцүүд


 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.