Захиас: Түлэнхий талх

59

Захиас: Түлэнхий талх

 

Ээж маань үргэлж амттай хоол хийдэг байлаа. Гэвч нэг өдөр тэр аавын минь өмнө ганцхан түлэгдсэн талх тавив.
Зүгээр ч нэг түлэгдсэн биш бүр нүүрс шиг тас хар болсон байв.
Би аавыг юу гэж хэлэхийг хүлээлээ.Гэвч тэр зүгээр л юу ч болоогүй мэт талхыг идээд надаас өдрөө хэрхэн өнгөрөөснийг асуулаа.
Тэр үед ээж ааваас уучлалт гуйх нь надад сонсогдлоо.
Би аавын хэлсэн хариултыг хэзээ ч мартахгүй:
- Хонгор минь шарсан талх чинь амттай байсан шүү ...

Дараа нь би ааваас үнэхээр үнэн хэлсэн эсэхийг асуухад,
тэр намайг мөрөөр тэврээд, ээж чинь хүндхэн өдрийн ард гарсан байна, тэр ядарсан байна гэсэн юм.
Түлэнхий талх аавд нь хор болохгүй, харин хурц үг ээжийг чинь өвтгөх байлаа.
Бүх хүн алдаа гаргадаг. Харин бид хайртай хүмүүсийнхээ алдаан дээр нь төвлөрөх биш, сайхныг нь олж харж, түшиж тулж байх хэрэгтэй.
Энэ л урт удаан аз жаргалтай харилцааны нууц шүү гэсэн юм... бодууштай л юм, нэгэнт амнаас гарч, өвтгөж дөнгөсөн тэр үг үнэхээр хэцүү шүү.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.