Дуучин Тэнгэр, Жесси Жей нар өрсөлдөж байна

203

Дуучин Тэнгэр, Жесси Жей нар өрсөлдөж байнаБНХАУ-д зохион байгуулагддаг "Singer 2018” уралдаанд ӨМӨЗО-ны дуучин Тэнгэр оролцож байна.

 

Уг тэмцээнд алдарт дуучин Жесси Жей оролцож байгаа бөгөөд дуучин Тэнгэр нарыг хүчтэй өрсөлдөгчид хэмээн онцолж байгаа аж. Уг тэмцээний эцсийн шалгаруулалт энэ сарын 20-нд болох юм байна. Санал хураалтаар БНХАУ-ын дуучин тэргүүлж буй бол хоёрдугаарт Жесси Жей, гуравдугаарт дуучин Тэнгэр жагсчээ.

 

Дуучин Тэнгэр нь Хятадын төвийн дуу урлагийн  чуулгын улсын нэгдүгээр дэсийн жүжигчин, Хятад улсын хөгжимчдийн нийгэмлэгийн хэрэг мэдэгч, "Бөртэ чоно” хамтлагийн гоцлол дуучин, Төрийн зөвлөлийн онц тэтгэлгийг хүртэгч, Бүх Хятадын Хөдөлмөрийн баатар зэрэг албан тушаал, цол хэргэмтэй юм.

 

Тэрбээр 2016 онд "Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт уригдан оролцож байсан.

 

Г.Тэгшсүрэн

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.