Халаа сэлгээ… Ж.Бат-Эрдэнэ сайдын АН руу “налсан” томилгоо

890
Халаа сэлгээ… Ж.Бат-Эрдэнэ сайдын АН руу “налсан” томилгооЗам тээвэр хөгжлийн яамтай холбоотойгоор сүүлийн өдрүүдэд МИАТ-ыг хувьчлах эсэх тухай болон аймгууд дахь нисэх буудлыг орон нутгийн мэдэлд өгөх эсэх гэхчлэн асуудлууд хэвлэлийн хуудсаар салахгүй гарах болсон. Зам тээврийн том салбар болсон нисэх, тэр дундаа төрийн өмчийн ганц компани МИАТ-ын захирлыг солих асуудлыг Ерөнхий сайдын нөлөөгүйгээр шийднэ гэсэн утгатай яриа хөөрөөг Ж.Бат-Эрдэнэ сайд өгсөн байна. Тэгэхээр ойрын үед МИАТ компанийн шинэ захирлын нэр гарч ирэхэд гайхаад байх зүйлгүй гэсэн үг. Мөн МИАТ-ын хувьчлал либералчлал гэж яриад байгаа асуудал нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт байгаа юу гэх мэтчилэн асуултууд бол жичдээ яригдах зүйл.
МИАТ-ын захирлаас өмнө Зам тээврийн яамаар хийгдсэн томилгоо, Ж.Бат-Эрдэнэ сайдын шинээр ажилд томилсон хүмүүсийн талаар таагүй яриа хөөрөө тасрахгүй байгаа сурагтай. Учир нь Ж.Бат-Эрдэнэ сайдын томилгоо АН-ын угшилтай зарим нэг хүмүүст таатай байгаа учраас тэр гэнэ.
Зам тээвэр, хөгжлийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар Б.Махбалыг то­ми­лоод байна. Б.Махбал өмнө нь УУХҮЯ-ны Төрийн захиргаа, удирд­лагын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд нэг яамнаас нөгөө рүү яг адилхан албан ту­шаал­тайгаар байраа сэлгэжээ. Өмнөх Засгийн үед ажиллаж байсан хүнийг өөр яамнаас урьж авчраад ажиллуулж байгааг бодоход сайдад үнэхээр чухал л мэргэжилтэн бололтой.
"Зууны мэдээ” сонин  өчигдрийн дугаартаа төрийн гурван өндөрлөг болон Засгийн газрын гишүүдийн зөвлөхүүдийн жагсаалтыг нийтэлсэн. Зам тээвэр хөгжлийн сайдын зөвлөхөөр Авто тээвэрчдийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Наранпүрэв гэдэг хүн ажилладаг гэдэг мэдээллийг тус яамнаас өгсөн. Ж.Бат-Эрдэнэ сайдад зөвлөж байгаа энэ хүн нь энэ салбарын сайдаар ажиллаж байсан АН-ын Г.Батхүүтэй мөн л их ойр хамтран ажиллаж байжээ. Одоо Автотээвэрчдийн хол­бооны ерөн­хийлөгчөөр экс сайд Г.Батхүү ажил­ладаг юм байна. Бас 2016 оны УИХ-ын сон­гуулиар Г.Батхүүг Хан-Уул дүүрэгт нэр дэв­шихэд Д.Наранпүрэв сонгуулийн сурталчил­гаа­ны багт голлон ажиллаж байжээ. "Г.Батхүү гээд хуучин сайд нарын баг тэр чигээрээ Ж.Бат-Эрдэнэтэй хамт хүрээд ирлээ”, "МАН-аас сон­гогд­сон Ж.Бат-Эрдэнэ сайд АН руу налсан томилгоо хийж байна” гэдэг шүүмжлэл чухамдаа иймэрхүү зүйлээс болж гарч байгаа гэж хэлж болох буй за.
Мөн Замын цаг­даа­гийн мэргэжил тех­никийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Жаргалыг Зам, тээвэр хөгжлийн яамны нэг удирдах албан тушаалд томилогдох сураг ч бас дуулдаж эхэлсэн байна.
 
Т.Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>