СОЛОНГОСТ АЙЛ НҮҮЛГЭДЭГ МОНГОЛЧУУДЫН ТУХАЙ НИЙТЛЭЛ

122

СОЛОНГОСТ АЙЛ НҮҮЛГЭДЭГ МОНГОЛЧУУДЫН ТУХАЙ НИЙТЛЭЛСолонгост айл нүүлгэдэг, Солонгосчуудтай зүс төстэй ч бяр чадлын хувьд яахын аргагүй ялгарч байгаа Монголчуудын тухай нэгэн сэтгүүлч нийтэлсэн байна.

Өнгөрсөн оны есдүгээр сарын 18-ны орой 21 цагт нүүр номонд "Айл нүүлгэх цагийн ажилтан хайж байна” гэсэн гарчигтай зар тавигджээ. 19-өөс 20-ны хооронд 2 өдөр хийнэ, ажлын туршлагатай байх хэрэгтэй гээд утасны дугаар бичсэн байлаа. Хэдхэн цагийн дараа Муран метроны буудал хавицаа айл нүүлгэх ажил хайж байна гэсэн зар мөн тавигдлаа. Эдгээр заруудаас ажил хайгч ч тэр олгогч ч тэр бүгд монголоор бичигдсэн нь сонирхол татаж байв.

Энэ зарууд "Монгол исачид(айл нүүлгэгчид)”  гэх нүүр номны групп байлаа. Нийт 1487 гишүүдэй энэ групп (Солонгосын цагаачлалын ерөнхий газрын хийсэн судалгаагаар) Солонгост байгаа Монгол эрэгтэйчүүдийн 14200 хүний ердөө 10%-г л эзэлж байгаа юм. Сүүлийн үед айл нүүлгэх ажилд Монголчууд их ажиллаж байгаа тухай судалгаа хийх явцад хэдэн таамаглал гарч ирлээ. Магадгүй нүүдэлчин Монголчуудын мах цусны юм байж ч болно гэсэн бодол ч төрж байв.

Камбож, Бангладеш юм уу бусад гадаадуудыг бодвол Солонгосчуудтай хамгийн төстэй үндэстэн учраас үйлчлүүлэгчид гадаад хүн шиг харагддаггүй гэсэн гол шалтгаан байлаа. Ялангуяа ажил нүүлгэх газрын захирал Пак гуай "Монголчууд хүнсэндээ байнга мах хэрэглэдэг болоод ч тэр үү бие нь хэдий том  биш ч бөхийн спортоор хичээлэлдэг тамирчин шиг хүчтэй. Ажлаа эвдрэл маш бага хурдтай хийдэг. ” гэж магтаж байлаа.

Цалин хөлс өндөр боловч ихэнхи ажилчид нь бичиг баримтгүй хууль бус ажилчид байдаг. Гэхдээ Солонгосын Хөдөлмөрийн биржээс "Гадаад ажилчдын ажлын байрны хувьд хязгаартай болохоор шаардлагатай үед шалгалт явагддаг. Тэр үеэр бичиг баримтгүй хүн байх тохиолдолд ажил олгогчийг торгож, ажилтанг монгол руу буцаах тохиолдол гардаг”гэж мэдэгдсэн.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.