Гар утсаараа хаалгаа онгойлгоно

1437
Гар утсаараа хаалгаа онгойлгоноБүх л зүйл ухаалаг болж байгаагийнх яагаад ухаалаг түгжээ байж болохгүй гэж? 

Технологи асар хурдацтай хөгжиж байгаа ч ухаалаг түгжээ нэг л ойр санагдахгүй байж болох юм. Магадгүй хүмүүс хэзээ ч уламжлалт түлхүүр, цоожноос татгалзахгүй байж ч болно.

Гэхдээ зочид буудлууд аль хэдийнэ ашиглалтад оруулсан картын систем тийм ч онцгой нээлт биш. Амархан хаягддаг, эхний уншилтаар ажилладаггүй гээд олон асуудал бий.

Тэгвэл Starwood зочид буудлын сүлжээ энэ оны эхээр Bluetooth-ээр ажилладаг хаалганы түгжээг хоёр зочид буудалдаа туршиж эхэлжээ. Өдгөө энэ туршилтад 10 зочид буудал нь хамарч байгаа бөгөөд ирэх оны эхээр илүү олон зочид буудлууддаа энэ системийг нэвтрүүлэхээр зэхэж байгаа юм байна.

Ерөнхийдөө ойлгомжтой ч яг энэ "түлхүүргүй” цоожны системийн тухай тайлбарлая.

Эхлээд та өөрийнхөө утсыг бүртгүүлэх хэрэгтэй. Таныг зочид буудалд ирэхээс 24 цагийн өмнө түлхүүргүй системд суурилсан програм татахыг хүснэ. Ингээд захиалга бэлэн болж таны өрөөг бэлдсэний дараа та зочид буудалд ирээд л Bluetooth-ээ асаагаад хаалганы өмнө утсаа барьж ногоон гэрэл асахыг хүлээх хэрэгтэй.

Одоогоор Нью Йорк, Лос Анжелес, Бээжин, Хонконг зэрэг хотуудын 10 буудалд ашиглалтад ороод байгаа энэ технологи ирэх 2015 оны эхээр дахиад 140 зочид буудалд суурилуулагдах юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>