МУГТ Н.Төгсцогт чансаагаараа эхний 10-т орох эсэх нь 26-нд шийдэгдэнэ

705

МУГТ Н.Төгсцогт чансаагаараа эхний 10-т орох эсэх нь 26-нд шийдэгдэнэ

 

Монгол улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогтын 10 дахь өрсөлдөгчөөр Колумб боксчин Оскар Эскандон тодорчээ. Тэд ирэх сарын 26-нд тулаанаа хийхээр болсон байна.

Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт 2014 онд Инчоны Азийн тоглолтын дараа мэргэжлийн бокст шилжиж, промоутер Аль Хэймоны багт орсон юм. Дасгалжуулагч Жо Гуссений удирдлага дор бэлтгэл хийдэг тэрээр 2015 оноос хойш есөн тулаан хийж, хамгийн сүүлд Филиппиний Хармонито Де Ла Торрег оноогоор, бусдыг нь хүнд цохилтоор ялсан билээ.

Түүний 10 дахь өрсөлдөгч О.Эскандон 2014 онд WBO- гийн хагас хөнгөн жингийн дэлхийн аварга цолыг хүртэж байсан тулаанч бөгөөд мэргэжлийн бокс рингэнд 28 тулаан хийж, 25 удаа ялалт байгуулж, гурван удаа ялагдсан аж.

Дэлхийн чансаанд 14 дүгээрт эрэмбэтэй "Кинг TUG" энэ тулаанд ялалт байгуулвал эхний 10-т багтах сайхан боломжтой болно

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>