Сээтэн хаях 10 нууц

281

Сээтэн хаях 10 нууц

 

Эрчүүдийг өөртөө татахын тулд заавал спортын танхимд хөлсөө асгаж, хатуу хоолны дэглэм барьж суух албагүй гэдгийг ухаалаг бүсгүйчүүл сайн мэднэ. Сайхан инээмсэглэл тодруулж, сээтэгнэх зарим нэг техникийг мэдэхэд л хангалттай. Ийм зүйлийг мэдэж байх юм бол эрчүүд таны хөлд сөгдөн суух болно.

 

1. Нүд рүү нь хар
Амьдрал дээр бүсгүйчүүд харцны хүчийг ашиглах нь тун бага байдаг. Хэрэв та сээтэн хаяж байгаа бол 7 секундын турш тэрхүү харцаа эсрэг хүйстэн дээрээ тогтоож барь. Харин үүний дараа инээмсэглээд харцаа өөр тийш нь чиглүүл. Ийм үйлдлийг нэг цагийн дотор 5-аас 10 удаа давтах боломжтой. Нүд гэдэг таны сэтгэлийн толь төдийгүй мэдээлэл дамжуулагч тиймээс хэнийг ч хуурч чадахгүй.

2. Инээмсэглэл
Инээмсэглэл сээтэн хаях хамгийн гол хэрэгсэл. Инээмсэглэл бүсгүйчүүлийг улам сайхан болгож, харин эрчүүд үүнд нь бууж өгдөг. Энэ нь илт тод, баяр баясгалан гээд олон зүйлийг агуулж байдаг. Тиймээс аль болох байнга инээмсэглэж байх хэрэгтэй. Жишээлбэл гейша нар эрчүүдийн хэлсэн зүйл болгоны дараа инээмсэглэж байдаг юм. Тэдний инээмсэглэл нь эсрэг хүйстэнд үзүүлж байгаа хүндэтгэл гэнэ.

3. Өөрөөрөө байх хэрэгтэй
Би өөрөөрөө байхыг ихэд хичээж байсан гэж Алла Пугачева хэлсэн байдаг. Тиймээс бусдын дүрд хувирах гээд хэрэггүй.

4. Анхаарлаа төвлөрүүл
Эсрэг хүйстэн юу ярьж байгааг анхааралтай сонс. Тэд нэг бол ярьж чадна эсвэл сайн сонсогчид байдаг. Хайртай залуу чинь зөв юм ярьж байна гэдгийг ойлгуулахын тулд анхааралтай сонсож сураарай.

5. Толгойны байрлал
Толгойгоо хажуу тийш гилжийлгэсэн дүр төрхийг киноноос байнга харж болно. Тэгвэл та өөр тийш харж нэг үзээрэй. Дараа нь толгойгоо эргүүлэн эсрэг хүйстэн рүүгээ хараад үз. Та олон зүйлийг түүний харцнаас унших болно. Гэхдээ урьдаар толины өмнө сайтар сургуулилаарай.

6. Үзэсгэлэнт байдал
Хэрэв та ярианы үеэр бага зэрэг тавгүйтээд байгаа бол би энэ хорвоо дээрх хамгийн сайхан бүсгүй гээд өөртөө нэг хэлээд үзээрэй. Тэр зөвхөн таныг харж байна уу? Тэгвэл өөртөө эргэлзэх хэрэггүй шүү.

7. Зөөлөн уруул
Өнгөлөг, чийглэг уруул нь тачаангуй байдал, залуу насны илрэл байдаг. Хэрэв та уруулын будаг түрхэх дургүй бол ядаж бага зэрэг өнгөлөгч түрхээд үзээрэй. Ярьж байхад уруулын хөдөлгөөн ихээхэн үүрэг гүйцэтгэдэг.

8. Хөл хөлөн дээр
Хэрэв бүсгүй та өндөр өсгийтэй гутал өмссөн бол суухдаа хөлөө ачиж сууж байгаара. Эрчүүдэд энэ их таалагддаг бөгөөд илүү ихийг харахыг хүсдэг юм.

9. Хөл
Хэрэв ярьж байхдаа зогсож байгаа бол хөл хоорондын зай 15 см байхаар зогсоорой. Хэтэрхий хавчиж эсвэл өргөн зай барьж зогсох нь муухай харагддаг.

10. Үйл хөдлөл
Эрчүүдийн байрлал үйл хөдлөлийг давтах гэж оролдоод үз. Үүнийг нь дууриах юм бол ижил сонирхолтой юм байна гэж эрчүүд үзэн ихэд таашаадаг юм байна.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.