Архаг цус багадалтыг богино хугацаанд төлжүүлэх шилдэг арга

134

Архаг цус багадалтыг богино хугацаанд төлжүүлэх  шилдэг арга

 

Цус багадалт гэдэг бараг хүн болгонд байдаг, сүртэй биш өвчин мэт санагддаг ч хэрвээ тоохгүй орхивол маш хүнд өвддөг, сульдаа, амьдралын идэвхгүй нэгэн болготлоо ч даамжрах магадлалтай. Цус багадалтын олон төрөл байдаг. Хадуур хэлбэрт эсийн, сидеробластын гэх мэт.

Одоогоор төмөр дутагдлын цус багадалт хамгийн түгээмлээр нь "тодроод” байгаа билээ. Үүний шалтгаан нь голцуу төмөр, фолийн хүчил, B12 витаминыг хоол хүнсээрээ хангалттай авч чадаагүйгээс улбаатай байдаг.

Мөн жирэмсэн үед, ходоодны шарх, цус алдалт, гэдэсний хорт хавдрын үед төмөр дутагдлын цус багадалт илрэх магадлалтай.

Энгийн үгээр тайлбарлавал, цус багадалт гэдэг нь бидний биеэр хүчил төрөгчийг зөөх цусны улаан эс хангалттай олон биш байна гэсэн үг юм. Эсвэл улаан эсүүдэд хангалттай их гемоглобин байхгүй байна гэсэн үг. Хүчилтөрөгч нь биднийг эрч хүчтэй байхад нөлөөлдөг учраас цус багатай эмэгтэйчүүд ядарч сульдах нь амархан байдаг.

Бид энэ удаад хушга болон зөгийн бал ашиглан цус багадалтыг эмчлэх хялбар аргыг хүргэхээр бэлтгэлээ. Найзууддаа хуваалцаж илүү олон хүнд түгээгээрэй.

Орц:

Хушга: 1кг
Үзэм: 1кг
Зөгийн бал

Бэлтгэх арга:

Хушга болон үзмээ сайтар цэвэрлэнэ. Үүний дараа хольж машиндаад зөгийн балтай хольж хутгана. Бэлэн болсон зуурмагыг өглөө болон орой 15 граммын хоолны халбагаар нэг удаа иднэ. Энэхүү арга нь сарын турш үргэлжлэх бөгөөд архаг цус багадалтыг асар богино хугацаанд төлжүүлдэг хамгийн шилдэг арга юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.