Үдийн цай хөтөлбөр шалгалтад бүдэрчээ

125

 

Үдийн цай хөтөлбөр шалгалтад бүдэрчээНийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 239 сургуулийн "Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, бага ангийн сурагчдын хоол хүнсний чанар, аюулгүй байдал, сургалтын орчин, сургуулийн цайны газруудад хэрэглэгдэж байгаа хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд лабораторийн шинжилгээтэй хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтыг хоёрдугаар сараас эхлэн НЗДТГ, НБГ, НӨХГ, ШУТИС-тай хамтран явуулжээ.

Хяналт шалгалтад нийслэлийн төрийн өмчийн 134, төрийн бус өмчийн 105 сургууль хамрагдсан байна.

Ерөнхий боловсролын сургуулийн цайны газруудын үйл ажиллагааг "Хоол үйлдвэрлэл, үйлчилгээг шалгах” хяналтын хуудас, "Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийг "Ерөнхий боловсролын сургуулийн эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцлийг шалгах хяналтын хуудас”-аар үнэлгээ өгч ажилласан байна.

Шалгалтын явцад сургуулиудын "Үдийн цай” хөтөлбөрөөр тухайн өдөр түгээгдсэн хоолноос дээж авч НМХГ-ын төв лабораторит илчлэг, шимт бодисын хэмжээг тодорхойлуулахаар нийт 44 дээж, цэвэрлэгээ, халдваргүйтгэл шалгах зорилгоор арчдас 166, ундны усны 35 дээж авч шинжлүүлж, дүгнэлт гаргажээ.

Шалгалтаар илэрсэн зөрчилд нийт 8.600.000 төгрөгийн шийтгэвэр ногдуулж, барагдуулжээ. Хяналт шалгалтын дүн нэгтгэгдэж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

 
Erennews.mn
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.