Хүйтэн дайны сэтгэхүй байх ёсгүй

509

Хүйтэн дайны сэтгэхүй байх ёсгүйХ.ОЮУНБОЛД

Ерөнхийлөгч Ши Жиньпин БНХАУ, АНУ-ын хооронд гаалийн ху­раам­ж­тай холбоотой мар­гаан эхэлснээс хойш олон нийтэд хий­сэн мэдэг­­дэлдээ ерөнхийлөгч  АНУ-ын Дональд Трампт хатуу анхааруулга өгсөөр ирсэн. Тэрээр Хайнань арлын "Воао” хотод болж байгаа Азийн эдийн засгийн чуулганы үеэр Ши Жиньпин " Эзлэн түрэм­гийлэх арга хайхаас татгалзах, улс төрийн түрэмгийлсэн бодлогыг эсэргүүцэх”-ийг  өөр бусад орнуудад уриалсан байна.  Мөн өнөөдөр бидний амь­дарч байгаа дэлхий ертөнцөд хүйтэн дайны сэтгэхүй, хүйтэн сэтгэл” байх ёсгүй.  Бардамнал эсвэл  хувийн ашиг сонирх­лоо илэрхийлэх нь хэзээ ч сайн юманд хүргэхгүй. Зөвхөн хөгжил дэвшил, найрамдлын хамтын ажил­лагаа бүгдэд нь  ашиг авчирна” гэж хэлснийг The Guardian” сонинд  нийтэлжээ. Ингэснээр БНХАУ импортын авто­машин, бусад бараа бүтээг­дэхүүнээс авах гаалийн татварын хураамжийг багас­гана. Мөн  зах зээлээ гадаадын орнуудад нээж өгөхөөс гадна оюуны өмч­өө хамгаалах болно гэв. Гэвч ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын найманд цахим хуудастаа "Худалдааны хориг тавьс­наар Бээжин буулт хийх болно. Энэ бол хийх ёс­той зүйл.  Худалдааны салбарт асуудалтай байлаа ч БНХАУ-тай тогтоосон харилцаа, нөхөрлөл хэвээр байх болно” гэсэн байна.   Харин  маргааш нь цахим хуудастаа "БНХАУ-ын зүг­ээс АНУ-ын эсрэг хэ­рэг­­жүүлж байгаа бодлогыг худалдааны "Тэнэг” бодлого” гэжээ.

 

ЛАТИН-АМЕРИКИЙН ОРНУУД ЭКСПОРТОО НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ ГЭЖ ХАРЖ БАЙНА

Харин Перуд суу­­гаа БНХАУ-ын элчин сайд Цзя Гуяде "Бээжин, Ва­шинг­­тоны хооронд өрнөөд байгаа худалдаа­ны маргаан нь Латин-Америкийн орнууд БНХАУ-аас авдаг экс­пор­­тынхоо  хэмжээг нэмэг­дүүлэх боломж байж болох юм” гэжээ. Тэрээр "Хятад улс АНУ-аас бараа бүтээгдэхүүн импортлохгүй байсан ч өөр бусад ор­нуу­даас им­пор­толно.  Хэрэв энэ өнцгөөс нь харвал  хоёр орны хоорондын ху­дал­­­дааны маргаан нь Латин-Америкийн ор­нуу­­­дад боломж олгож байна” хэмээн үзэж буй илэрхийлжээ. Мөн Цзя Гуйде "Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа "АНУ, БНХАУ-ын Засгийн газ­рын хоорондын зөрчил нь дэлхийн бусад орнуудын ашиг сонирхлыг хохироож болзошгүй. Гэхдээ БНХАУ олон  улстай хамтран ажил­лах арга замыг элэрхийлж байна” гэв

Үүнээс гадна элчин сайд Цзя Гуйде  "БНХАУ Латин Америкийн дээд төвшний чуулга уулзалтад ажиглагчаар оролцоно. Мөн АНУ-ын саяхан авсан арга хэмжээг шударга бус гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Нэг талыг баримталсан олон талт хамтын ажиллагааг үл харгалзсан түрэмгийлэл нь хувийн өмчийг хамгаалах болон чөлөөт худалдааны  хооронд зөрчил үүсгэж байна. Энэ үйлдэл нь зөв­хөн БНХАУ-ыг биш. Өөр бусад орнуудыг хохироож байгаа хэрэг” гэжээ.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>