ХУДАЛЧ ХҮНД МОНГОЛЫН ТӨР ЗАСГААС ИЛҮҮ МОНГОЛ АЙЛ ӨРХИЙГ ТЭЖЭЭЖ БАЙГАА УЛС

710

ХУДАЛЧ ХҮНД МОНГОЛЫН ТӨР ЗАСГААС ИЛҮҮ МОНГОЛ АЙЛ ӨРХИЙГ ТЭЖЭЭЖ БАЙГАА УЛС2000 оны эхнээс Монголчуудын зорчих улсын тоонд БНСУ дээгүүрт орж эхлэв. Энэ үеэс Солонгос сериалууд телевизээр гарч, айл болгоноос шахуу тус улсад ажиллах хүсэлтэй хүмүүсийн хөдөлгөөн ихэссэн үе.

Өдгөө бид Солонгос улсын талаар мэдлэг өргөжөөд 20 шахам жил болж байна. Сүүлийн судалгаагаар тус улсад 30-40 мянган монгол иргэд хууль ёсоор болон хууль бусаар ажиллаж, амьдарч сурч байгаа судалгаа бий. Магадгүй энэ 20 орчим жилд нийт хэдэн монгол иргэд тэнд ажиллаж өрх гэрээ өөд нь татах хүслээ тэргүүнд тавин ажиллаж байгааг та тунгаана биз. Гадаадын улсуудад аялах визний асуудалтай, виз гарах магадлалтай орны тоонд нөгөө л Солонгос маань дээгүүр цохиж явна.

Яагаад вэ гэвэл БНСУ-руу аялана гэсэн иргэдийн 80 орчим хувь нь визний хугацаандаа ямар нэгэн хөдөлмөр эрхэлдэг, хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 40-50 хувь нь харлаж үлддэгээс л болж тэр.

Бид Монголдоо ажил нь бэлэн, орлого нь арвин, цалин нь амьдралдаа хүрэлцээтэй бол заавал харь орныг зорьж, гэр бүл, эх орноосоо хол санан санан ажиллах шаардлага үнэндээ л байхгүй. Монголд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240,000 төгрөг буюу 120,000 вон. Харин Солонгосын цалингийн доод хэмжээ 1,352,230 вон буюу 2 сая 704 мянга 460 төгрөг буюу манайхаас 12 дахин их байна.

Залуучууд нь ипотекийн зээл авч байр авлаа гэхэд 20 жил махийтлаа ажиллаж байж төлж дуусгана. Гэтэл Солонгост ажиллавал 2-хон жил ажиллаад л байртай болох бүрэн боломжтой. Яагаад монголчуудын тус улсад ажиллах эрхийг зөвшөөрдөггүй юм бэ? Яахав олны дунд хэцүү хүмүүс байдаг л байх.

Хууль бусаар хүний нутагт ажиллаж байгаад ямар нэгэн эмнэлгийн тусламж авах шаардлага гарвал тийм боломж нь байхгүй. Бараг л амь насаа дэнчинд тавьж л явна.

Солонгост барилгын ажлын өдрийн цалин монголчуудынх (хараар ажиллагсад) 100 – 120,000 вон. Харин Хятад, Вьетнамчуудынх (халтаруудынх) 3 дахин их буюу 300-350,000 вон. Гэхдээ төр засаг нь иргэд рүүгээ их л анхаармаар санагдах. Ажлын байр хомс, нас заадаг, боловсрол, хэлний мэдлэг заадаг хэрнээ цагтаа цалингаа өгдөггүй, өгсөн цалин нь хаана ч хүрдэггүй.

Бас Монголчуудын хэнээрхэл, зүгээр л хэрэглээгээрээ нэгнээсээ илүү гарах гэсэн өчүүхэн бодол үүнд маш их нөлөөлж байна. Монгол хүмүүс хүний итгэлийг маш амархан олдог шигээ маш амархан алддаг.

Гэр бүлийн нэг нь Солонгост ирж ажиллаад удвал гэр бүлийн асуудал хүндэрдэг л гэдэг. Үнэндээ Солонгост тэгж явах цаг зав байдаггүй. Ажил нь хүнд учир ажлаа тараад хариад унтахад л өглөө болдог. Дээр нь таньж мэдэх хүн байхгүй учраас Солонгос явчихаад тэндээ заваартаад гэдэг ойлголтоо авч хаясан нь дээр байх. 21-р зуун гарч камертай чатууд бий болсон учраас 2000 оны эхэн үеэ бодвол сайхан болсон.

Солонгост ирээд л Монголд бид ажил хийх гэж яаж гурилддагийг мэдэрнэ. Солонгост хэн сайн ажиллана, тэр хүн л цалин сайн авна. Зүгээр л iphone 8 гар утсаар жишээ авахад Монголд 3 сарын цалингаараа авах жишээний. Харин Солонгосын цалингаар бодвол 7-10 хоногийн цалингаараа хангалттай авна.

Төр засаг нь бас бид өөрсдөө хүний нутагт улсынхаа нэрийг доош нь чангаалгүй ажиллахад асуудал үнэндээ л байхгүй. Гэрээ болон хараар ажиллаж байгаа иргэд чинь наанадаж МУ-ын гадаад валютын нөөц бүрдүүлэлтийн ихээхэн хэсгийг бас үүрч яваа гэхэд хилсдэхгүй. Новшийн оффшорчид нь валютыг гадагш зөөж, бүх зүйлээ дэнчинд тавьсан нөгөө л харц ард нь бүрдүүлж явна.

Төр засгийн дарга нараа! Та нар иргэдээ орлоготой байлгаж чаддагүй юм аа гэхэд визний асуудал дээр дорвитой шийдэлд хүргэж өгөхийг хүсч байна. Иргэд нь ч дор бүрнээ нэр төрөө бодож ажиллах хэрэгтэй.

ЖИЧ: Зарим нэг монголчууд маань өвчтэй болж хоцордог тохиолдол бий. Гэхдээ энэ шалтгаан нь харласан иргэд нь эмнэлэгт үзүүлэх боломжгүй байдагтай холбоотой. Худалч хүнд Монголын төр засгаас илүү МОНГОЛ айл өрхийг тэжээж байгаа улс шүү!

Эх сурвалж: Mont Blanc

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>